"Сархинагаар хийж, хээлсэн хувцсаараа гоёж тэмцээнд оролцлоо"

“Түмэн тэмээний баяр”-ын "Тэмээтэй сайхан хос"-ын шалгаруулалтанд оролцсон ээж, хүү хоёрыг онцолж байна. Учир нь малын сархинаг, үс, ноос, түүхий эдээр хийсэн үндэсний хувцас, хэрэглэлээр гоёсон тэд олны анхаарлын төвд байлаа. 2022, 2023 оны Буухиа тэмцээнд дэд байранд орж, энэ жил анх удаа энэ төрөлд оролцохоор зорин ирсэн Өмнөговь аймгийн Ханхонгор сумын малчин Тамарын Нэргүй, түүний хүү залуу малчин Өлзийсүрэнгийн Батзаяа нартай уулзацгаая. Тэдний гэр бүлийн оюун санаанаас бүтсэн өвөрмөц бүтээл, үнэт өв соёлын тухай сонирхолтой ярилцлагыг хүлээн авна уу.
-Та бүхэнд баярын өдрийн мэнд хүргэе.
-Баярлалаа. Энэ сайхан баярын мэндийг та бүхэнд болон танай уншигч, үзэгчдэд бас хүргэж байна.
-Эсгий дээл тэргүүтэй өмсгөл, зүүсгэл олны дундаас онцгой содон харагдлаа. Танай гэр бүл “Тэмээтэй сайхан хос”-ын тэмцээнд хэзээнээс бэлдэж, ямар онцлогийг харуулахыг зорьж ирсэн бэ?
-Хамгийн түрүүнд би сайхан хосын тэмцээнд юугаар орох вэ гэж бодсон. Ингээд малын гаралтай бүтээгдэхүүнийг өөрийн гараар урлан хувцас хийгээд орж байна. Тэмээнийхээ чимэглэлүүдийг ч бүгдийг нь эрт үеийн жинчин цуваагаар сэдэвлэн хийсэн. Хүү бид хоёр энэ тэмцээнд оролцохдоо байх ёстой бүхий л зүйлээ бэлдэж оролцсон. Даалин, аягавч, шанх гэх мэт. Хамгийн гол нь малын гаралтай бүтээгдэхүүнээр бүх юмаа гар аргаар хийж бүтээлээ. 
-Та илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгч болох уу?
-Миний бүтээлд бага малын цоохор сархинаг, эсгий, тэмээний ноос гурав л орсон.
Дээр нь бага малын шаарны яс, тэмээний шилээр хэт хутга, гаанс зэргийг цоёо цохилуураар хийсэн. Дээр үеийн шанхыг эсгий дээр тэмээний утас, шаарны ясаар орлуулж хийсэн юм. Хос Монгол гутлаа цоохор сархинагаар хийсэн. Хос малгайны хувьд эсгий дээр сархинагаар хээлээд хурганы арьсаар өнгөлсөн.
-Хээнийхээ утга учрыг тайлбарлаж өгөөч.
-Би цагаан торгыг товгор хээтэй үйтэн хуар гэдгээр төсөөлж, эсгий дээлэн дээр сархинаган хээ тавьж гадуур нь хүрээлж хийсэн. Торго шиг хээ нийлүүлж урласан юм. Алсаас харсан хүн бол үйтэн хуар гэж харах байх гэж бодож байгаа. 
-Хувцас эдлэлээ хийхэд хэдий хугацааг зарцуулсан бол?
-Урлаж хийхэд ойролцоогоор хагас жилийн хугацаа орсон. Хэрэв бэлэн боловсруулсан бүтээгдэхүүнтэй байсан бол 7 хоногийн дотор хийчихнэ. Ерөнхийдөө би энэ уралдаанд оролцох гэж жил гаруй хугацаанд бодож, бэлдэж оролцлоо.
-Энэ урлалыг үр хүүхдүүддээ уламжлуулан үлдээх ажлыг та орхиогүй нь мэдээж. Гэр бүл тань энэ тал дээр хэр ач холбогдол өгдөг вэ?
-Манай хүүхдүүд бүгд хийнэ. Одоо Батзаяа хүүгийн маань зүүсэн хэт хутга, бүс зэрэг хэрэглэлүүдээ өөрөө хийж урласан. Ач зээ нар, үр үндсээрээ л урлаж байна даа.
Залуу малчин Ө.Батзаяатай үргэлжлүүлэн ярилцлаа.
-Сайхан хосын тэмцээнд та ээжтэйгээ хослон оролцсон нь бахархмаар сайхан харагдаж байна. Таны өмсгөл зүүсгэл өвөрмөц бөгөөд энэ бүгдийг өөрөө хийсэн нь гайхалтай сайхан санагдаж байна. Ер нь залуу үеийнхэн өв уламжлалаа тээж явахын ач холбогдлыг та юу гэж боддог вэ. Залууст юу гэж хэлэхийг хүсдэг вэ?
-Юун түрүүнд “Түмэн тэмээний баяр”-ын мэнд хүргэе. Би ээжийгээ дагаж гар урлалд суралцан хөдөлмөрлөж, ган элдүүр, ширмэл ширдэг, эсгий бурантаг, ноос, ногт хийх арга ухаанд суралцаж, авч үлдэхийг хичээж яваа нэгэн. Мөн цаашдаа бусдад өвлүүлэн үлдээхийн төлөө тэмээчиддээ үлгэрлэн, нэг ёсондоо үнэт эд, алт мөнгөөр бус ээжийн минь оюун ухаанаар бүтдэг гайхамшигт бүтээл, сэтгэн бодсон чадвар бүхнээр гоёж явна даа. Залуу малчдадаа, малынхаа түүхий эд бүрийг боловсруулбал юм юм хийж болдог гэдгийг хэлмээр байна.
-Сэтгэл, хөдөлмөр шингэсэн ийм бүтээлүүд хосгүй үнэ цэнтэй, Монгол гэр бүлийн, Монголын үнэт өв уламжлал болох учиртай. Тиймээс залуу гэр бүлүүд энэ тал дээр ямар санаачлагатай байх хэрэгтэй гэж бодож байна вэ?
-Ер нь нутгийн таньж мэддэг ахмад уран бүтээлчдийг зорьж очин суралцаасай. Бүтээлүүдийг нь үзэж сонирхоод, арга замыг нь заалгаж, авч үлдэх сэтгэл, зүтгэл, санаачлага залуу үеийнхэнд маш чухал. Жишээ нь ээж бид хоёрын хувцсанд үйлдвэрийн утас нэг ч ороогүй, ширлэсэн оёдол, сархинагийн эмжээр нь хүртэл тэмээний ноосон утас юм.
 Дахин давтагдашгүй, хаа ч байхгүй бүтээлийг түмэн олондоо хүргэж баяртаа оролцлоо. Энэ мэтээр үндэсний өв соёлоороо гоёж гангаран түгээн дэлгэрүүлэх нь зөв зүйтэй гэж бодож байна.
Бэлтгэсэн: Я.Хулан
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

2 Сэтгэгдэл

  1. ConnieGaW

    The vividness in this piece is exceptional. https://proisotrepl.com/product/clopidogrel/

  2. Vuxnal

    日常に取り入れた時の自然な見え方と、コーディネート全体のまとまりを最優先に考えたアイテムをご提案いたします。私たちは、手に取りやすい激安価格でありながら、本物
    志向のユーザー様にも十分にご満足いただける高い再現性を徹底して追求してきました。無駄を省いたスマートなデザインと美しいディテールワークが融合し、毎日の装いに洗
    練された存在感と確かな高級感をプラスします。 偽物カテゴリーで品質を重視する方にも、品質や完成度に一切の妥協をしたくないというお客様の想いに私たちは全力でお応えします。熟練の技術によって生み出される製品は
    、型崩れしにくいシルエットや微細なパーツの配置に至るまで配慮が行き届いており、まさに優良な仕上がりです。高品質な魅力を存分に楽しんでいただける特別なコレクショ
    ンを、自信を持って販売しております。 ご自宅にいながら比較検討ができる快適な通販システムは、お忙しい毎日を過ごす方々にとっても理想的なお買い物環境を提供いたします。この専門店だからこそ実現できた、
    低価格帯と上質感あふれる風合いの両立は、賢くファッショントレンドを楽しみたい方にとって最適な選択肢となるはずです。価格以上の満足感と素晴らしい選択価値を、ぜひ
    ご自身のライフスタイルでお確かめください。 アルバムのURL: https://www.aaakopi.com/brand-105-c0.html ノースフェイス コピー 通販 https://www.levelkopi.jp/b-kopi_supreme.html シュプリーム コピー Tシャツ https://www.forkopi.jp/brand/goros-copy/ ゴローズコピー https://elio2026.jimdofree.com/

Next Post
  • Шинэ мэдээ