“Түмэн тэмээний баяр” арга хэмжээ нь өвлийн улиралд зохион байгуулагддаг хамгийн том эвент гэдгээрээ онцлог. Монгол орны жавар тачигнасан тэсгим хүйтэнд хамгийн тэвчээртэй, улам өнгө зүсээ нэмдэг гайхалтай амьтан бол хорвоод хосгүй хоёр бөхт тэмээ билээ. Иймээс өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон байр суурь эзэлдэг юм.
Өмнөговь аймаг 148 мянган тэмээтэй. Үүнээс жилдээ сүүний зориулалттай 15-20 мянган ингэ ботголж байна. Үүнийхээ 10 орчим хувийг саалинд хэрэглэж байна. Хэрвээ 50 хувийг нь саалинд ашиглавал аймгийн нийт ингэнээс гарах сүүний жилийн эргэлт 60 тэрбум төгрөгийн ашиг хүртэнэ гэж эдийн засагчид үзэж байгаа. Тийм ч учраас бид ингэний сүүгээ экспортод гаргах зорилгоор НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, хувийн хэвшил Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар хамтран өдөрт 4 тонн сүү хуурайшуулах хүчин чадалтай ингэний сүүний үйлдвэрийг ашиглалтад оруулаад ажиллаж байна” гэлээ.
скачать dle 12.0