УИХ-ын чуулганы 16, 17-ны өдөр дамжсан хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа чуулганы хуралдаанд танилцуулав.