Тус хэлэлцүүлэгт “Түмэн тэмээний баяр”-ын санаачлагч, Өмнөговь аймгийн “Гайхамшигт говь аялал жуулчлалын холбоо”-ны тэргүүн Х.Түмэндэлгэр- “Тэмээний амьдын үнэлэмжийг нэмэгдүүлж аялал жуулчлалын эргэлтэнд оруулсан Өмнөговийн загвар”, Монгол тэмээ төслийн судлаач Ph.D Дэд профессор Ч.Жавзандулам-“Монголын ингэний сүү нийлүүлэлт, үйлдвэрлэл, тулгамдаж буй асуудлууд, боломж”, 1.1 сая дагагчтай адал явдалт аяллын контент бүтээгч, сошиал медиа инфлүүнсэр Сальма- “Тэмээн соёл, түүнд түшиглэсэн аялал жуулчлал, тэмээн спортыг олон улсын түвшинд хүргэхэд медиа салбараас үзүүлэх боломж, туршлага” сэдвээр илтгэл тавьсан юм.
Энэ үеэр Монгол тэмээ төслийн судлаач Ph.D Дэд профессор Ч.Жавзандулам “Эрт дээр үеэс ард иргэд ингэний сүүг эмчилгээ, сувиллын зорилгоор хэрэглэж ирсэн. Орчин үед шинжлэх ухааны үндэслэлтэйгээр чихрийн шижин өвчинг анагаадаг, аутизм өвчний шинж тэмдгийг бууруулахад тустай, хүний бие махбодод олон төрлийн витамин, эрдэс, амин хүчил, шим тэжээлийг өгдөг ач холбогдолтой хүнсний бүтээгдэхүүн гэж дүгнэсэн” хэмээн ингэний сүүний хүний эрүүл мэндэд үзүүлэх ашиг тусын талаар мэдээлэл өглөө.


скачать dle 12.0