Анхаар! Өдөрт 25-30 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна

Монгол хүний гэнэн, бусдад итгэмтгийн занг ашиглан залилах гэмт хэргийн хохирогч болгосоор байна. Тухайлбал, Өчигдөр буюу энэ оны 10 дугаар сарын 15-ны өдөр:
-35 настай, эмэгтэй “Ж” “Телеграмаар мөнгө өсгөх зорилгоор нийт 17,000,000 төгрөг залилууллаа”;
-34 настай, эрэгтэй “А” “Телеграмаар даалгавар биелүүлэх зарчмаар 41.000.000 төгрөг шилжүүлж залилуулчихлаа”;
-37 настай, эмэгтэй “Б” “Tik Tok creative center хөгжүүлж мөнгө өсгөх зорилгоор 13,631,995 төгрөг шилжүүлж залилуулсан”;
-18 настай, эмэгтэй “Б” “Та 10 сая төгрөгийн буцалтгүй тусламж авах эрхтэй боллоо” гэх зурвасаар холбогдож 4 сая 900 төгрөг тус тус залилуулсан байна.
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар “ЗАЛИЛАН” юм. Мөн энэ оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 18 цагийн орчимд “Телеграммаар даалгавар биелүүлж, мөнгө шилжүүлээд залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн.
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 24 настай, эрэгтэй “М” нь мөнгөө өсгөх зорилгоор телеграммаар даалгавар биелүүлж, 11 сая төгрөгийг бусдын данс руу шилжүүлэн залилуулсан гэх хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Энэ оны эхний 9 сарын байдлаар телеграммаар даалгавар биелүүлж залилуулсан гэх 767 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн.
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй”, “Тик токын бичлэг сурталчлан орлогоо нэмээрэй”, “Сугалаа сугалан азтан болоорой” гэх зарууд залилах гэмт хэргийн хохирогч болгох эрсдэлтэй гэдгийг анхаарна уу.
Энэ мэт “залилуулчихлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад өдөрт 25-30 бүртгэгдэж байна.
Амар хялбар аргаар мөнгөө өсгөх боломжгүй, харин ариун цагаан хөдөлмөрөөр хүссэнээ авах боломжтой. Хэн нэгэн танд цахимаар сайхан санал тавьж байвал түүний цаана гэмт этгээд ч байх эрсдэлтэй юм шүү.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ