Наадмын 2 дахь өдөр гүйлтийн цанын тэмцээн Ябули цанын баазад эхэллээ. Өчигдөр спринт буюу ойрын зайн медальтнууд тодорсон юм. Эмэгтэй тамирчдаас БНХАУ-ын тамирчин Ван Чиан түрүүлсэн болсон Казахстаны цаначин Константин Борцов мөнгө, Хятадын тамирчин Салике Саймухаер хүрэл медаль хүртсэн байна. Манай улсаас энэ төрөлд 4 тамирчин оролцож ОУХМ Т.Ариунболд, Э.Ариунтунгалаг нар хагас шигшээд шалгарсан амжилтыг үзүүллээ.
Харин эрэгтэй тамирчдаас ОУХМ Б.Ачбадрах, А.Хүслэн, Д.Мөнхгэрэл, О.Золбаяр нар эхний төрөлдөө оролцлоо. Өнөөдөр Азийн өвлийн спортын наадмын 13 багц медалийн эзэд тодрох юм.
2 Сэтгэгдэл