Угаартаж нас барсан хүмүүсийн тухай илтгэх хуудас гэх мэдээлэл худал

2025 оны 02 дугаар сарын 06-наас цахим орчинд түгээж буй угаартаж нас барсан гэр бүлийн хүмүүсийн тухай мэдээлэл гэх хуудсыг түгээж эхэлсэн. Уг бичвэрт дурдсан агуулгуудад хуурамч мэдээлэл байгаа гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хэлсэн. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудын холбогдох эх сурвалжуудаас тодруулсан мэдээлэлд дээрх бичвэртэй нийцэхгүй агуулгууд байгааг мэдээлж байна. Харамсалтай нь тухайн хуурамч мэдээлэлтэй илтгэх хуудас гэгдэх зургийг эсэргүүцэж хуваалцахдаа ч бичвэр дэх мэдээллийг илүү олон хэрэглэгч рүү түгээсээр байна. Энэ нь тухайн хуурамч мэдээллийг бүтээж, түгээж буй этгээдийн зорилгыг хангаж, илүү олон хүнд талийгаачдын талаар хуурамч мэдээлэл хүргэсээр байгаа тул тэмдэглэгээ зүүх шаардлагатай байна.
  • Иймд бид тэрхүү хуурамч мэдээлэл агуулсан бичвэрийн талаарх бодит эх сурвалжуудын мэдээллийг нэгтгэн хүргэж байна. Зохион байгуулалттай мэдээлэл түгээж, идэвхжүүлж байгаа энэ үйл явцын талаар дүн шинжилгээ хийж, мэдээлэл хүргэх болно.
ХЗДХЯ-ны сайд О.Алтангэрэл илтгэх хуудсыг хуурамч гэв
Мөн 02 дугаар сарын 07-ны Баримт нэн тэргүүнд сүлжээний гишүүн gogo.mn сайтад ХЗДХЯ-ны сайд О.Алтангэрэл мэдээлэл хийснийг нийтэлсэн байна. Уг мэдээлэлд “Энэ нь хүний хувийн мэдээлэл хамгаалах хуулийг ноцтой зөрсөн, Эрүүгийн хуулийн 11-р зүйлээр хариуцлага хүлээлгэх гэмт хэрэг юм. Хэрэв хувь хүний нууцыг задруулсан бол 5 хүртэлх жилээр хорих ялтай, хүндрүүлэх нөхцөлтэй байдаг. Энэ мэдээллийг албан шугамаар олж аваад цацсан бол гэмт хэрэг. Энэ бол зөвхөн нэг алба хаагчийн алдаа биш, цаашлаад ЦЕГ-ын удирдлагуудын түвшинд хариуцлага тооцно. Өчигдөр шөнө яаралтай ажлын хэсэг байгуулагдсан. Энэ мэдээлэлд дурдсан зарим нь үнэнтэй нийцэхгүй ташаа мэдээлэл байсан. Өөрөөр хэлбэл нэг хэсэг нь цагдаад байхгүй мэдээлэл байсан ч, мөн цагдаад хадгалагдаж байсан ч мэдээлэл байна. Тэгэхээр зориудаар ташаа мэдээлэл түгээжээ. Хэн үүнийг хийв, цагдаагийн байгууллага илрүүлэхээр ажиллаж байна” гэж хэлсэн байна.
Түгээсэн мэдээлэлд “хамтран амьдрагч” гэж буруу мэдээлсэн байна гэжээ
Баримт нэн тэргүүнд үндэсний сүлжээний гишүүн NTV телевизээс БГД-ийн 22 дугаар хорооны засаг дарга Ц.Баасандамбаас тодруулга авсан байна. Тус тодруулгад “…Гэмт хэрэг зөрчилд оролцсон эсэхийг бид мэдэхгүй, цагдаад л байдаг мэдээлэл. Тэр айлаар орж тусламж үйлчилгээ үзүүлсэн зургийг нь явуул гэдэг Экологийн цагдаагийн газрын шаардлагын дагуу бид цаг тухайд нь явуулсан…” гэсэн байна. Мөн “…ах нь хамтдаа амьдарч байсан гэдэг мэдээлэл бид өгсөн. Харин тэр итгэх хуудсанд “хамтран амьдрагч” гэж ташаа мэдээлсэн байнэ лээ” гэжээ.
Мөн NTV сувгийн 14:00 цагийн мэдээллийн хөтөлбөрт тус хорооны илтгэх хуудас бичсэн ажилтнаас тодруулга авсан байна.
Тэрээр миний бичсэн илтгэх хуудсанд ямар ч зураг байхгүй, тэр яваад байгаа мэдээлэл манайхаас гараагүй гэдгээ мэдэгдсэн байна.
Нэгэн гэр бүлийн зургаан хүн угаартаж нас барсан харамсалтай хэргийг ашиглан, ташаа мэдээллээр төөрөгдүүлэх, дэгсдүүлэх, хэт нэг талыг баримталсан дутуу мэдээллээр чиглүүлэхийг санаархах зэрэг манипуляцын шинжтэй үйлдлүүд нийгмийн сүлжээгээр түгээсээр байгаа нь харамсалтай.
Талийгаачдын төрөл төрөгсөд, гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.
Эх сурвалж: Монголын баримт шалгах төв
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. Naveal

    Off-Whiteコピーを検討する中で重視されるのは、見た目の印象と完成度のバランスです。この専門店では激安価格でありながら、高品質な再現性を追求し、細部まで
    整った仕上がりによって自然な見え方を実現しています。優良な品質基準に基づいて構成された商品は、全体の統一感があり、上質感を損なうことなく提供されています。 通販環境においても選びやすさが意識されており、複数の商品を比較しながら仕上がりや雰囲気を確認できる点が評価されています。偽物カテゴリーで品質を重視する方にも適
    したラインナップとなっており、単なる価格訴求にとどまらず、完成度や再現性を軸に選択できる点が大きな魅力です。 この専門店の販売スタイルは、激安でありながらも品質をしっかりと保ち、自然な上質感を維持している点にあります。高品質な仕上がりと再現性の高さによって、日常に違和
    感なく取り入れられるバランスが実現されています。価格を抑えつつも完成度を重視する方にとって、安心して選べる選択肢といえるでしょう。 アルバムのURL: https://www.aaakopi.com/brand-2-c0.html Off-Whiteコピー https://www.levelkopi.jp/b-kopi_ami_paris.html アミ パリス コピー Tシャツ https://www.forkopi.jp/brand/moncler-copy/ モンクレールコピー https://ameblo.jp/lunavex/entry-12967040889.html

Next Post
  • Шинэ мэдээ