“Ухаа худаг”-ийг хууль бусаар хувьчилсан баримтыг дэлгэв

УИХ-ын дарга асан З.Энхболд өөрийн цахим хуудаснаа Ухаа худгийг MCS хууль зөрчиж хувьчилсан гэх Засгийн газрын тэмдэглэл, гэрээг ил болголоо. Мөн энэхүү хууль бус хувьчлалыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хүчингүй болгох ёстой гэдэг байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр “Намайг нүүрсний хулгайч гэж гүтгэж шүүхээр яллахаа шахсан нөхдүүд өөрсдөө Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр хууль бусаар Таван толгойн ордын хамгийн баян нэг толгойг (ордыг) Ухаа худгийг хувьчилж авсан байдаг. Улсын төсвөөр хайгуул хийсэн орд бол улсын төрийн өмч. Төрийн өмчийг хувьчлах бол өмч хувьчлалын хуулийн дагуу УИХ, ЗГ-н шийдвэр тогтоол гарах ёстой. Тэр тусмаа нийт Монголчуудыг 100 жил тэжээх стратегийн ордыг тэмдэглэлээр хувийн компанид үнэгүй өгч болохгүй.
Оюун-эрдэнийн ЗГ энэ хууль зөрчиж хувьчилсан ордыг бүх ард түмний өмч Эрдэнэс Таван толгой ХК-д буцааж өгч шударга ёсыг тогтоох ёстой.
Түүх сөхвөл Таван толгойн нүүрсний орд 5 ширхэг толгой гэж нэрлэгдэх ЦАНХИ, УХАА ХУДАГ, БОРТЭЭГ, ОНЧ ХАРААТ, БОР ТОЛГОЙ гэсэн 5 бүлэг ордоос бүрддэг байлаа, сүүлд хийсэн хайгуулаар ООРЦОГ нэмэгдэж 6 орд болсон. 1930 оноос эхлэн нүүрс ухаж, 60 жил судлаж тогтоон 1990 оны 1-р сарын 30-нд ТЭЗҮ нь дууссан байдаг. 460 сая тонн нүүрстэй УХАА ХУДГИЙН ордыг Энержи ресурс компанид үнэгүй өгөх ажиллагаа 1999 оноос эхэлсэн байдаг. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж дуусгаад нийт 7.4 тэрбум тонн нүүрс, үүнээс 70% нь коксжих нүүрс үлдсэн нь эрчим хүчний нүүрстэй Таван толгойн ордын ТЭЗҮ боловсруулаад дууссаны дараа 1999 онд юу ч байхгүй хоосон газар гэж үзээд дээр нь хайгуулын лиценз давхардуулан өгснөөр 60 жил улсаас хөрөнгө зарчихсан хайгуулын үр дүнг 1 ч төгрөг төлөлгүйгээр хувьчилж авсан гэдгээ доор дурдсан гэрээнийхээ 1.1 дээр Энержи ресурс компани “… 1999 оноос хайгуул хийх лиценз, 2007 оноос ашиглалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг эзэмшиж ирсэн …” гэж тодорхой бичжээ. Ганцхан энэ өгүүлбэр нь 460 сая тонн нүүрсийг хэрхэн хууль бусаар хувьдаа авсныг хөдөлшгүй батлах баримт юм. Өнөөдөр 1 тонн нүүрс газар дээрээ 100$ буюу 345.000 төгрөг, гаргах зардал нь 15$ оос хэтрэхгүй. Жилдээ 15 сая тонн нүүрс олборлодог гэвэл 30 жил ажиллах нөөц байна. Жил бүр 1.275$ тэрбум, төгрөгөөр 4.4 их наяд төгрөгийн цэвэр ашиг, 30 жилдээ 132 их наядын татварын өмнөх ашиг олдог уурхайгаа зүгээр өгчээ.
Жинхэнэ нүүрсний хулгай бол энэ л байна.
Дээр дурдсан 2008 оны 3-р сарын 19-ны өдрийн ЗГ-ын хуралдааны тэмдэглэл болон Энержи ресурстай хийсэн гэрээг хавсаргав” гэжээ.
Ил болж буй уг гэрээний хүрээнд MCS групп Таван толгойн ордыг бүхэлд нь авахын тулд Гашуунсухайтын төмөр замын төслийг зогсоох тактик ашиглаж байна гэх хардлага байгаа юм. Засгийн газрыг огцруулах оролдлогууд ч Таван толгойг авах шахаа байж гэсэн тайлбарыг дагуулах болжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 15-нд БНХАУ-тай Гашуунсухайтын төмөр замын төслийн гэрээг эцэслэн үзэглэх юм.





скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. Vistal

    独自の美意識が息づくモダンなデザインを身近に楽しむ選択肢として、この専門店は高い支持を集めています。圧倒的な再現性と優れた技術を融合させることで、激安という低
    価格帯を実現しながらも、細部まで行き届いた高い完成度を誇ります。全体のバランスや表情を精密に表現した仕上がりは、自然な上質感を巧みに生み出し、どのようなコーデ
    ィネートにも上品な印象をさりげなく添えてくれます。 店舗に足を運ぶことなく、自宅にいながらゆっくりと吟味できる通販の利便性は、多くの方に選ばれる理由となっています。コストを大幅に抑えながらも、見た目の美しさや全
    体の雰囲気を徹底的に重視した優良な仕上がりにより、手軽さと満足感を両立させました。偽物関連の商品を選ぶ場面でも、品質や完成度に一切妥協したくない方へ、自信を持
    っておすすめできる確かな選択価値があります。 洗練された佇まいを日常で気軽に楽しむことができる高品質なコレクションは、幅広い世代に愛されています。細部に宿る丁寧な手仕事のような仕上がりと、自然な見え方への
    こだわりは、毎日のファッションに自信を与えてくれます。価格以上の豊かな印象をスマートに楽しみ、ライフスタイルをより華やかに彩りたい方にふさわしい仕上がりです。
    アルバムのURL: https://www.aaakopi.com/category-146-b82.html ロエベ コピー https://www.levelkopi.jp/b-kopi_ami_paris.html アミ パリス コピー Tシャツ https://www.forkopi.jp/brand/armani-copy/ アルマーニ コピー https://elio3.livejournal.com/

Next Post
  • Шинэ мэдээ