Байгальд ээлтэй МАА эрхлэлт ба гамшгийн эрсдэлд дэмжин туслах үйл ажиллагаа

Өмнө нь бид үржлийн хонины фирмийн тухай танилцуулсан. Байгальд ээлтэй хөдөө аж ахуйг төрөөс хэрхэн дэмжин хөгжүүлж болох шийдлийг зарим жишээгээр хүргэж байгаа билээ.
Энэ удаад бэлчээрийг нэмэгдүүлэх бодлогод нийцсэн МАА эрхэлдэг Дэн Ен Минийнд зочлов. 34 настай Дэн Ен Мин бол Улаанмод сумын Олстой багт нутагтай сайжруулсан үүлдрийн үхэр үржүүлдэг малчин. Тэрээр хагас жилээр бэлчээж, хагас жилд нь хашаалдаг онцлогтой МАА эрхэлдэг. Тодруулбал, өвөл, хавартаа бэлчээр тааруу учраас малаа сайн дураар хашаалж малладаг байна.
Хэдийгээр хоёр улирлын турш малаа бэлчээрлүүлдэггүй ч бэлчээрийн МАА-н өөрчлөлт шинэчлэлтийн аяны хүрээнд хэрэгжүүлж буй 45 хоногийн хугацаан дахь урамшууллыг авдаг гэдгээ ярьж байлаа. Ингэхдээ 1 му-д 3.8 юанийг засгаас авдаг байна. 15му нь 1га гэж ойлгож болно.
Эднийх 3500му бэлчээртэй, 200 му газартай ба үүний 50му газарт нь хөх дарш, бусад талбайдаа уураг өндөр, шим тэжээлтэй өвс тариалдаг болжээ.
Өмнө нь 200 му талбайд эрдэнэшиш тарьж байгаад өвс тарьж эхлэсэн бөгөөд бэлчээрийг нэмэгдүүлж байгаа үйл ажиллагааг нь засгаас дэмжин 1му бүрт 400 юанийн нөхөн олговорыг 7 жилийн турш олгохоор болсон байна. Царгас нь олон наст ургамал бөгөөд 7 жилд нэг удаа тариалдаг онцлогтой аж.
Өвөл, хаврын эрсдэлийг тооцоолж улирлын чанартай бэлчээрийн МАА эрхлэх нь олон давуу талтай. Гэхдээ айл бүр ийм аргыг хэрэглэдэггүй, өарсдийн арга барилаар малаа малладаг. Тиймээс гамшгийн эрсдэлээс сэргийлэх, мал хашаалах үед тэжээлээр туслах, өвсний хангалтыг нөөцлөх хүрээнд малчдад дэмжин туслах үйл ажиллагаа явуулдаг компани бас байна.
Тунляо хотын Зарууд хошуунд байрлах ХАА, МАА-н хөрөнгө оруулалт, хөгжлийн "Цаоюань" групп нь бизнест эргэлдүүлж байгаагаас гадна одоогоор 12 сая тонн өвс хадгалж байгаа аж. Тус компани нь гамшиг, эрсдэлт үед эргэн тойрны 4 сум, багийн 60 мянган малын 2 сарын тэжээлийн хэрэгцээг хангах хүчин чадалтай бөгөөд төв агуулахаас гадна малчдад түргэн шуурхай хүргэх зорилгоор ойролцоох орон нутагт 3 салбар агуулахтай.
2019 оноос өмнө тариаланчид эрдэнэшишийн сүрлээ галдаж устгадаг байсан нь агаарын бохирдол болон бусад хор уршгийг дагуулдаг байжээ. Тиймээс сүүлийн жилүүдэд бургас, иш сүрэл зэрэг нь уураг өндөртэй, малын тэжээлд нэн тохиромжтой тул малчид, тариаланчид чухал хэрэгцээт бүтээгдэхүүн болгон хэрэглэх болсон байна. Тухайлбал, Цаоюань групп Хөх хот дахь Шаанши мужийн сургуультай хамтран өвс, тэжээлийг 1-2 жилд хадгалах агуулахад тусгай технологийг нэвтрүүлэн ажиллаж байгаа гэдгийг тус группийн Дэд захирал Б.Байгаль тайлбарлаж байлаа. Тэд гамшгийн үед малчдад малын өвс, тэжээлийг зах зээлийн үнээс харьцангуй хямдаар нийлүүлэхээр ажилладаг гэдгийг онцолсон юм. Тэдний үйл ажиллагааг төр засгаас дэмжиж ирэх жилээс урамшуулалтай болох юм байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ