МАН-ын XXXI их хурал эхэлж, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталлаа

МАН-ын XXXI их хурал эхэллээ. Хурлын эхэнд намын мандатын комиссын илтгэлийг сонсож, тогтоолын төслийг батлав. Илтгэлээс онцлоход, МАН-ын гишүүдийн тоо 2024 оны жилийн эцсийн дүнгээр 314961 болж, намын ХХХ Их хурлын үетэй харьцуулахад 13 хувиар өсчээ. Энэ удаагийн хуралд 2247 төлөөлөгч сонгогдсон буюу 140 гишүүнийг төлөөлөх үүргийг хүлээж буй бөгөөд нийт төлөөлөгчийн дундаж нас 46 байна.
Үүний дараа хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг танилцуулж баталлаа. Үүнд:
-Уламжлал, шинэчлэл, хөгжилд хөтөлсөн МАН-ын тайлан илтгэл /МАН-ын ЕНБД Я.Содбаатар/
-МАН-ын Хяналтын ерөнхий хорооны тайлан илтгэл /Хяналтын ерөнхий хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар/
-МАН-ын даргыг сонгох тухай
-МАН-ын хөтөлбөр, хичээн эрмэлзэх зүйлийн шинэчлэл /МАН-ын ЕНБД Я.Содбаатар/
-МАН-ын Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай / Хяналтын ерөнхий хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар/
-Зохион байгуулалтын асуудал
-МАН-ын Бага хурлын гишүүдийг сонгох тухай
-МАН-ын Ерөнхий хяналтын хорооны гишүүдийг сонгох тухай
-МАН-ын даргад чиглэл өгөх тухай
-МАН-ын Бага хуралд эрх шилжүүлэх тухай
Ийнхүү хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг дийлэнх олонхоор баталлаа.
Хурал яг одоо МАН-ын ЕНБД Я.Содбаатарын илтгэлээр үргэлжилж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ