Мал, бэлчээрийг тэнцвэржүүлэх аргыг төрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна

Өвөрмонголын Өдрийн сонины хорооноос Монгол болон Өвөрмонголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагыг эдгээр өдрүүдэд зохион байгуулж байна. “Шинэ хөдөө” сэдвийн хүрээнд хоёр улсын сэтгүүлчид малын тоо толгой, бэлчээрийн даацыг тэнцвэржүүлэх бодлогын хэрэгжилттэй танилцаж, малчдын аж амьдрал, бодит нөхцөл байдлыг сурвалжлан ажиллаж байна.
Тухайн орны хувьд бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг малын тоог чанарт шилжүүлэх зохицуулалтаар шийдвэрлэхдээ малчдыг урамшуулах, тодорхой үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэргээр малчдын орлогыг нэмэгдүүлэх бодлого баримтлаж буй аж. Өөрөөр хэлбэл 1га газарт хэдэн тооны мал бэлчээрлэх нь бэлчээрийн гарцаас шалтгаалах ба жишээ нь, Хөлөнбуйр аймгийн Шинэ Барга баруун хошууны тухайд 13.99му газарт  1 хонь, 69.95му-д 1 үхэр, 83.94му-д 1 адуу бэлчээрлүүлэх хязгаартай. 1га нь 15му-тай тэнцэнэ. Энэ тоо хэмжээнд хүргэвэл жил бүр 1му бүрд 4.8 юанийн урамшууллыг малчинд олгоно.
Бэлчээрийн даац хэтрэлтийг багасгахад үүлдрийн чанарыг сайжруулах арга технологи чухал нөлөөтэй. Энэ аргыг малчин н.Сугарынх амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд түүний хувьд амжилттай хэрэгжүүлсэн хээлтүүлэг бүртээ буюу нэг үнээнээс 210 юанийн урамшууллыг төр засгаас авдаг болжээ.
Мэдээж үүлдэр сайжруулалтад байгалийн аливаа гамшигт эрсдэлгүй бүтээн байгуулалт нэн хэрэгцээтэй ба 800м.кв объект барьж байгуулахад нь төрөөс 1 030 000 юань буюу 500 гаруй сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.
/Бүтээн байгуулалтыг ЭНД ДАРЖ үзнэ үү/
Сурвалжлагын үеэр тус хошууны Далай сумын Бүрд багийн орлогч дарга н.Молоргарав хадлангаас өвлийг өнтэй давах, мөн дөрөвдүгээр сарын 10-наас тавдугаар сарын 25-ны өдрүүдэд хэрэглэх 800-1000 боодол өвс бэлтгэж байгаатай таарсан юм. Тухайн 45 хоногт малчид бэлчээр сэргээх зорилгоор малаа бэлчээрлүүлэхгүй байх арга хэмжээ авдаг аж.
Түүнчлэн хадлан өвс идсэн мал бэлчээрт харьцангуй бага идээшлэх тул даац хэтрэлтэд хадлан ахиу авах нь чухал ач холбогдолтой гэдгийг н.Молоргарав хэлж байв.
Энэ мэтчилэн хэн хийж бүтээнэ, түүнийг дэмжсэн төрийн бодлого, түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон МАА-г хөгжүүлж буй ӨМӨЗО-ны “Шинэ хөдөө”-гөөс харах, хэрэгжүүлж боломжтой шийдлүүд цөөнгүй байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

2 Сэтгэгдэл

  1. fh

    Rolex-ийн хуулбар цагнууд Энэхүү цагны механизм нь өндөр нарийвчлал, тогтвортой байдал, бат бөх чанар, засвар үйлчилгээ хийхэд хялбар байдал болон үйлдвэрлэгчийн өөрийн үйлдвэрт бүтээгдсэн гэдгээрээ алдартай бөгөөд тансаг зэрэглэлийн цаг урлалын салбарт "үйлдвэрлэлийн түвшний өндөр нарийвчлалтай үйлдвэрлэлийн жишиг" хэмээн үнэлэгддэг. Хэдийгээр механизм нь бат бөх хийцтэй боловч ус нэвтрэх,AP-ийн хуулбар цагнууд улмаар зэврэлт үүсэхээс сэргийлэхийн тулд усны хамгаалалтын жийргэвчүүдийг элэгдэл, хөгшрөлтийн шинж тэмдэг байгаа эсэхэд тогтмол шалгаж байх шаардлагатай. Rolex-ийн хуулбар цагНикель-фосфорын хайлшаар хийгдсэн тул соронзон орны нөлөөнд автдаггүй бөгөөд оновчтой бүтэц нь эрчим хүчний хэмнэлтийг эрс сайжруулдаг нь түүнийг "үйлдвэрлэлийн түвшний өндөр нарийвчлалтай үйлдвэрлэлийн жишиг" гэх нэр хүндийг улам бататгаж өгдөг.Rolex-ийн хуулбар цаг

  2. fghj

    rolex replicaЗуу гаруй жилийн түүхэн хугацаандаа Rolex компани тансаг зэрэглэлийн салбарт жишиг болсон олон тооны технологийг патентжуулжээ. Үүнд Ла-Маншийн хоолойг гатлан ​​сэлэх явцад өөрийн найдвартай байдлаа баталсан дэлхийн анхны ус,fausse rolex тоос нэвтрүүлдэггүй гэр (корпус) болон цагны нүүрэн дээрх тусгай цонхонд огноог автоматаар харуулдаг анхны бугуйн цаг зэрэг багтдаг.Rolex-ийн хуулбар цагнууд

Next Post
  • Шинэ мэдээ