Зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон этгээдүүдийг шалгаж эхэлжээ

Зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон этгээдүүдийг шалгаж эхэлжээ


Экологийн асуудал хариуцсан байцаагч нар Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмалын олборлолт хийж болзошгүй газруудад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх зорилгоор эргүүл, хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа ажээ.
Хяналт шалгалтаар Баруунбаян-Улаан сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдсан тус сумын иргэд болох Б, Г, Б, Е нарын үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйл. Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.



news.mnскачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

Next Post
  • Шинэ мэдээ