Орон нутгийн замд автобустай мөргөлдсөн автомашинд явсан 6 хүн нас баржээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 03 дугаар сарын 11-ний өдөр 19 цагийн орчим Төв аймаг Өндөрширээт сум “Талын-Уул гэх газарт автомашинууд мөргөлдөж, хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл бүртгэгдсэн. 
Урьдчилсан байдлаар Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дэвсгэрт байх Талын уул гэх газар буюу Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 170 дахь км-н ойролцоо Toyota
Hiace маркийн автомашины жолооч Э нь жолоодож яваад Улаанбаатар хотоос Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан Kia Grandbird маркийн том оврын автобустай мөргөлдөж, Toyota
Hiace маркийн автомашинд 
зорчиж явсан 5 хүн, жолоочийн хамт нийт 6 хүн нас барч, 2 хүүхэд гэмтсэн ослыг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ