ТЦА: МУБИС-ийн баруун замд Приус маркийн автомашин мопедтой мөргөлдсөн ослын улмаас хүн гэмтээгүй

Монгол Улсын Боловсролын Их Сургууль /МУБИС/-ийн уулзварт өнөөдөр өглөө ноцтой зам тээврийн осол гарсан тухай мэдээлэл цахим орчинд тавигджээ.

Уг ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "Өчигдөр буюу аравдугаар сарын 16-ны өдөр 17:25 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, МУБИС-ийн баруун замд хувийн эзэмшлийн "Toyota Prius" маркийн автомашины жолооч "Yamaha" маркийн мопедтой мөргөлдсөн осол бүртгэгдсэн.

Ослын улмаас хүн гэмтээгүй бөгөөд тухайн зам тээврийн ослыг Сүхбаатар дүүрэг дэх замын цагдаагийн хэлтэс шалгаж байна. Дээрх зургийг тайлбарлахад, осол гарсан гарсны дараа эмнэлгийн тусламж ирэх хүртэл мопедын жолоочийг түр хэвтүүлсэн байсан" хэмээн мэдээллээ.

Иймд жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ баримталж, хурдаа тохируулахын зэрэгцээ суудлын бүс, хамгаалалтын малгай зэрэг хамгаалах хэрэгслүүдээ бүрэн өмсөж, техникийн бүрэн бүтэн байдлаа ханган замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ