Нам, эсвэл, бие даан нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө төрийн аудитын байгууллагад хүргүүлнэ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийг 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна.
Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь” баталсан.
Цаг хугацааны хуваариар нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл 2025 оны 4 дүгээр сарын 16, бие даан нэр дэвшигч 4 дүгээр сарын 29-ний өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын байгууллагын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлэх шаардлагатай.
Сонгуулийн ерөнхий хорооноос дээрх мэдээллийг улс төрийн намуудад албан бичгээр хүргүүлсэн юм.
“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-тай ЭНД ДАРЖ танилцана уу.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль явуулах судалгааг 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийтэллээ.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. dhg

    Rolex-ийн хуулбар цагнуудЗуу гаруй жилийн түүхэн хугацаандаа Rolex компани тансаг зэрэглэлийн салбарт жишиг болсон олон тооны технологийг патентжуулжээ. Үүнд Ла-Маншийн хоолойг гатлан ​​сэлэх явцад өөрийн найдвартай байдлаа баталсан дэлхийн анхны ус,Rolex-ийн хуулбар цагнууд тоос нэвтрүүлдэггүй гэр (корпус) болон цагны нүүрэн дээрх тусгай цонхонд огноог автоматаар харуулдаг анхны бугуйн цаг зэрэг багтдаг.Rolex-ийн хуулбар цагнууд

Next Post
  • Шинэ мэдээ