Монгол улсын газар нутгийн 70%-ийг бүрхэн 110.0 сая га газар тэлж тогтсон тал хээр нутаг байгалийн унаган төрхөө хадгалж үлдсэн дэлхийн цөөн экосистемийн нэг юм. Ойтой харьцуулахад ган, түймэр гэхчлэн байгалийн эрсдлийг тэсвэрлэх чадвар илүүтэй тал хээрийн экосистем хүлэмжийн хийг тогтвортой шингээх, хадгалах өндөр чадамжтай гэж эрдэмтэд үзэж байна.Бэлчээр нутгийг дөрвөн улирлын бүтээмжид нь тохируулан ашиглаж, ачааллын бууруулбал байгалийн аясаараа сэргэн ургаж, агаар мандлаас карбоныг шингээх, хадгалах экосистемийн үйлчилгээ нь хэвийн явагдаж ард иргэд, улс орон, дэлхийн нийт бүхлээрээ ашиг тусын хүртэнэ.
2 Сэтгэгдэл