Иргэний шилжилт хөдөлгөөнийг зөвхөн нөхөн сонгууль явуулах тухайн хэсгүүдэд зогсооно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийг 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдөр явуулна.
“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийн дагуу зөвхөн нөхөн сонгууль явуулах тухайн хэсгүүдэд иргэний шилжилт хөдөлгөөнийг 2025 оны 4 дүгээр сарын 23-наас эхлэн зогсооно.
Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ гэж хуульчилсаны дагуу нөхөн сонгууль явуулах тухайн хэсгүүдийн иргэний шилжилт хөдөлгөөнийг 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр сэргээх юм.
Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр нөхөн сонгууль явуулах аймаг, сум болон мандатын судалгааг хүргэж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. vv

    Vacheron Constantin-ийн хуулбар цагнуудТус брэнд нь цагны механизмын нарийн нийлмэл бүтэц (complications) болон уран сайхны хийцээрээ дэлхийд тэргүүлдэг. Вашерон Константин нь дэлхийн хамгийн олон нийлмэл ажиллагаатай цаг болох "Reference 57260"-ийг бүтээж байсан түүхтэй. Цаг бүрийг өндөр зэрэглэлийн гар урлалын мастерууд гараар угсарч, Женевийн чанарын тэмдэг болох "Poinçon de Genève" батламжаар чанарыг нь баталгаажуулдаг тул эдэлгээ сайтай, дахин давтагдашгүй үнэ цэнийг агуулдаг.Vacheron Constantin-ийн хуулбар цагнууд

Next Post
  • Шинэ мэдээ