260 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг илрүүлжээ

Энэ оны 04 дүгээр сарын 16-аас 04 дүгээр сарын 17-ны шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах “Garnet center” дэлгүүрт байрлах үнэт эдлэлийн дэлгүүрт хулгайч орж 260,000,000 сая төгрөгийн эд зүйлс алдагдсан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Уг хэрэгт тус аймгийн цагдаагийн газрын алба хаагчид алдагдсан эд зүйлийг эрэн сурвалжлах, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж, тус хэргийг үйлдсэн байж болзошгүй 19, 21 настай Ү, Ж нарыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж, алдагдсан эд зүйлийг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Амар хялбар аргаар их хэмжээний мөнгө олох зорилготой этгээдүүдийн үйлдэл олширч байх тул худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд та бүхэн харуул хамгаалалтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. ff

    Vacheron Constantin-ийн хуулбар цагнуудРолекс нь цагны үйлдвэрлэлийн салбарт олон шинэлэг нээлтүүдийг хийсэн байдаг. Тухайлбал, 1926 онд дэлхийн хамгийн анхны усны хамгаалалттай "Oyster" гэх гэр бүхий цагийг бүтээсэн бөгөөд өөрөө автоматаар цэнэглэгддэг "Perpetual" механизмыг нэвтрүүлсэн. Мөн тэд өөрсдийн тусгай алт,orologi replic Vacheron Constantin платин болон "Oystersteel" хэмээх зэвэрдэггүй ганг ашиглан цагаа урладаг тул ямар ч орчинд эдэлгээ сайтай, үнэ цэнээ алддаггүй чанартай байж чаддаг.

Next Post
  • Шинэ мэдээ