Нүүр
Хотын амьдрал
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Гадаад мэдээ
Урлаг
Спорт
Энтертайнмент
Шар мэдээ
Фото
Видео
Эрүүл мэнд
No Result
View All Result
Нүүр
Хотын амьдрал
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Гадаад мэдээ
Урлаг
Спорт
Энтертайнмент
Шар мэдээ
Фото
Видео
Эрүүл мэнд
No Result
View All Result
No Result
View All Result
Ublife.mn
»
Онцлох мэдээ
» Улс төрийн нам, эвсэлд олгох төрийн санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтоолоо
Улс төрийн нам, эвсэлд олгох төрийн санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтоолоо
2025/05/08 - 12:01
Хуваалцах
Жиргэх
Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан нам, эвсэлд олгох төрийн санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтоох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Улс төрийн намын тухай хуульд “Сонгуулийн төв байгууллага жил бүрийн 09 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө төрийн санхүүжилт авах эрх бүхий нам бүрд төрийн санхүүжилтийн эрх үүсэх жилийн санхүүжилтийн хэмжээг энэ хуульд заасны дагуу тогтоож, нийтэд мэдээлнэ.” гэж заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо 2024 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн хуралдаанаар төрийн санхүүжилтийн дээд хэмжээг хуульд заасны дагуу төлөвлөн тооцож, тогтоол гаргаснаа нийтэд мэдээлсэн юм.
Улс төрийн намын тухай хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслийн санхүүгийн тайланг хянасны дараа дээрх санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтоож, олгохоор хуульчилсан. Хуулийн хугацаанд 28 нам тайлангаа ирүүлснийг аудитын хуулийн этгээд, Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аудитын газар хянаж, дүгнэлт гаргасан. Эдгээрээс Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН нам, Иргэний зориг ногоон нам, Үндэсний эвсэл, Шинэ нэгдсэн эвсэл, Үнэн ба зөв намд 2025 онд олгох төрийн санхүүжилт, дөрвөн жилд нэг удаа олгох төрийн санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтоох асуудлыг хуралдаанаар хэлэлцэв.
Төрийн санхүүжилтийг нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намд жил бүр (УТНТХ-ийн 27.5), хүйсийн квотоос илүү нэр дэвшүүлсэн эмэгтэй улс төрч болон хөгжлийн бэрхшээлтэй нэр дэвшигчийн тоотой хамааруулж нэг удаа (УТНТХ-ийн 27.7) олгохоор хуульд заасан.
Улсын төсвөөс нэг намд олгох санхүүжилтийн нийт хэмжээ нь намын гишүүний татвар, сонгуульт гишүүний татвар, иргэний өгсөн хандив, хуулийн этгээдийн өгсөн хандивын зэрэг нийт 4 төрлийн орлогын нийлбэрээс хоёр дахин их, эсхүл түүнээс илүү байж болохгүйг Улс төрийн намын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.8 дахь хэсэгт тодорхой зохицуулсан. Өөрөөр хэлбэл улс төрийн нам зөвхөн төрийн санхүүжилт, дэмжлэгээр үйл ажиллагаа явуулахгүй бөгөөд энэхүү зохицуулалт нь улс төрийн нам үйл ажиллагаагаа идэвхтэй явуулах, дотоод ардчиллаа бэхжүүлэх хуулийн шаардлагатай шууд холбоотой юм.
Улс төрийн намын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.8-д заасан зохицуулалтын дагуу төрийн санхүүжилт авах эрх бүхий 7 нам, эвслийн санхүүгийн тайланг хянаж үзэхэд Үнэн ба зөв нам нь 2024 онд хуульд заасан дээрх 4 төрлийн орлогогүй тул энэ жилийн хувьд төрөөс олгох санхүүжилт тогтоогдоогүй, харин Үндэсний эвсэлд нэгдсэн намуудын орлогын нийлбэр санхүүжилтийн дээд хэмжээнд хүрээгүй тул төрөөс олгох санхүүжилтийн хэмжээ нь энэ жилийн хувьд буурч олгогдохоор шийдвэрлэлээ. Бусад нам, эвслийн тухайд санхүүгийн тайлан хуульд заасан шаардлага хангаж байгаа тул төрийн санхүүжилтийн дээд хэмжээнд заасан дүнгээр санхүүжилт олгохоор тогтов.
Улс төрийн намд төрөөс олгох дээрх санхүүжилт нь иргэний улс төр, ардчиллын боловсролыг дэмжих, нам дотоод ардчилалтай, бодлогын институт болж хөгжихөд зориулагдахаар хуульчилсан бөгөөд уг зориулалтаар зарцуулсан эсэхэд иргэд, олон нийтийн оролцоотойгоор 3 шатлалтай хяналтыг хэрэгжүүлнэ. Хэрэв төрийн санхүүжилтийг дээрх зорилгоор зарцуулаагүй, түүнийг ил тод, нээлттэй тайлагнаагүй тохиолдолд санхүүжилтийг зогсоох, цаашлаад улс төрийн намыг идэвхгүйд тооцох хариуцлагын зохицуулалтыг хуульчилсан.
Улс төрийн намуудад хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллахыг Хуралдаанаас Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газарт үүрэг болголоо.
Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар төрийн санхүүжилтээс татгалзах тухай албан бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд 2025 оны 4 дүгээр сарын 29-ний ирүүлсэнтэй танилцав.
скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх
Нэр
*
Сэтгэгдэл
Илгээх
Холбоотой мэдээ
ЁЗДБХ: Монгол Улсын Ёс зүйн хорооны 2024 оны тайланг хэлэлцлээ
Сонгогчдоос сондгойрч үлдэгсдийн эрхийг хангах зохицуулалт шаардлагатай байна
Эрүүл мэндийн даатгалын санг ингэж тонодог
М.НУРГУЛ: Цахимаар ирсэн мэдээллийн эх сурвалжийг нягтлаагүйгээс санхүүгийн залиланд өртдөг
АН-д хуучин лидерүүд нь багтаж шингэх орон зай үлдэх үү?
Next Post
This Chinese Province Says It Faked Fiscal Data for Several Years
Шинэ мэдээ
Нүүрстэй холбогдох гэрээ хэлэлцээ, бусад баримт бичгийг ил
8-10-2025, 16:59
Хилээр нэвтэрсэн иргэний лавлагааг E-Mongolia системээс
7-10-2025, 16:47
"Татар" хамтлагийн "Ардын багш"-тай танилцаарай
6-10-2025, 18:49
“The Mongols Team”-ийн уран бүтээлчид “Хүрэл арслан” цом
6-10-2025, 12:47
Сэрэмжлүүлэг!
5-10-2025, 16:20
Тэтгэврийн асуудлаар холбогдох албаныханд үүрэг өглөө
3-10-2025, 22:17
Мансууруулах үйлчилгээтэй ургамал тариалсныг илрүүлэн
3-10-2025, 21:37
Хөрс 20 см гүнд хөлдөж эхлэх хугацааг тооцоолжээ
2-10-2025, 23:14
А.Дэлгэржаргал: Хотын удирдлагуудаас болж хүүхдийн Номын
2-10-2025, 22:44
МАН-ын ХЕХ шийдвэрээ эргэж харахгүй бол дараагийн шатны
2-10-2025, 11:54
Монгол хаан” жүжгийн уран бүтээлчид Японд эх орноо
30-09-2025, 17:47
“ШАЛЗ” уран сайхны киноны нээлт ирэх сарын 10-нд болно
29-09-2025, 19:31
Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
26-09-2025, 18:06
АТГ: УИХ-ын даргын мэдэгдэл нь хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн
26-09-2025, 09:35
Авто эргүүлийн тоог нэмснээр иргэдэд хүрч үйлчлэх хугацаа
24-09-2025, 18:19
Аутизм тусгаарлах эмгэг биш
21-09-2025, 15:09
Багахангай-Хүннү хот чиглэлийн төмөр замын барилга
19-09-2025, 19:40
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 хурлаас Монгол улс
19-09-2025, 19:36
Ард Аюушийн өргөн чөлөөний автозамыг шөнийн цагаар
19-09-2025, 19:22
Монголын технологийн долоо хоног буюу TECHWEEK-25 эхэллээ
19-09-2025, 11:30