УИХ-ын гишүүн, Тэргүүн Шадар Сайд, Эдийн Засгийн Хөгжлийн Сайд Лу.Гантөмөр цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр "Гэрээ зөрчсөн гэдэг МАН-ын тайлбар бол гүтгэлэг. Би өөрөө гарын үсэг зурсан хүн, мэдэлгүй яахав. Ийм гүтгэлэг хэлбэрээр асуудлыг шийдэж байгаа нь харамсалтай. Монголд нууц байхгүй. Удахгүй тодорхой болно. Намын жагсаалт гэдэг зүйлийг сайн бодмоор юм байна. Энэ гүтгэлэгээ зогсоо гэдгийг Л.Оюун-Эрдэнэд хэлнэ. Үнэнээ хэлсэн нь дээр дээ. Намынхаа нэрээр УИХ-ын гишүүн болчихоод намынхаа эсрэг ажиллана гэдэг бол буруу жишиг. Я.Содбаатар маш бүдүүлэг мэдэгдэл хийсэн.