Гадаад хэргийн асуудал эрхэлсэн албан тушаалын томилгоонд улс төрчид нөлөөлдөг байдал олон жил үргэлжилж ирсэн. Үүний нэг жишээ болж ТЕГ-ын дарга асан Б. Хурцыг Тайвань улс дахь Худалдааны төлөөлөгчөөр томилох эсэх асуудал өнгөрсөн сард өрнөж, улмаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой "муу" нэр хавсруулан, мөн түүний ялыг сануулснаар томилгоо түр намжсан. АН-аас түүнийг санал болгосон ба Ц.Элбэгдорж улс төрд эрчээ чангалж буйн нэг илрэл бол энэ тохиролцоо гэлцэнэ. Намдаа гавъяатай байж болох ч нийтийн дунд хэр нэр төртэй хүн бэ?
Мөн Унгар улсын ЭСЯ-нд томилогдон ажиллаж байхдаа хувийн бизнес эрхэлж байсан гэх үндэслэлээр тус улсад оршин суух үнэмлэхийг нь хүчингүй болгож, нутаг буцаах нөхөрсөг сануулгыг ЭСЯ-наас өгч байжээ.
2 Сэтгэгдэл