У.Хүрэлсүхийг “долоовол” сайдын суудалд батаараа суухын жишээ Н.Учрал

УИХ-ын гишүүн Н.Учрал 2021 онд гэнэт л хүндээр өвдөж хэдэн сараар ухаангүй хэвтэрт байсан билээ. Тухайн үед хөл дээрээ тогтох нь битгий хэл сэргэх нь тодорхойгүй байсан болохоор түүнийг уулзах хүмүүстэй нь уулзуулж байсан гэх мэдээлэл бий. Архангай аймгийн Цэнхэрийн халуун рашаанд хэвтэж байхдаа архи, хар тамхи хослуулан хэрэглэсэн нь түүний эрүүл мэндийг ийнхүү доройтуулсан гэх мэдээлэл ч тухайн үед гарч байсан билээ. Ус уух тавилантай төрсөн тэрбээр удаан хугацаанд эмчилгээ хийлгэж байж хөл дээрээ тогтсон.
Хөл дээрээ тогтсон Н.Учрал улс төрөөс арчигдахыг хүсээгүй. Тэр ч утгаараа 2021 онд Монгол улсын Ерөнхийлөгчид МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүхийг дэмжсэн нь түүний хувьд хамгийн ашигтай нүүдэл байсан бололтой. Улмаар үгийн уран, ухааны цэцнийг харуулах гэж байгаад Монгол хэлний үгсийн санд урьд сонсогдож байгаагүй “улсын аав” гэх холбоо үг зохиож, ёстой л олны нүдийг орой дээр нь гаргасан.
Гэвч тэрбээр энэхүү сурталчилгааныхаа үгийг өөрийн болгож чадаагүй, хэн нэгний бичсэнийг үг үсэггүй уншсан нь улс төрийн “долоолт” гэдгийг нь нотлох шиг болж байлаа.
Монгол хэлний тайлбар толинд улсын аав гэх хэлц үг байдаггүй аж. Харин аав гэдэг нь “Өөрийн эцгийг дуудах үг” хэмээжээ. Өөрөөр хэлбэл Н.Учрал У.Хүрэлсүхийг “аав аа” гэж хэлээд, олны нүднээс далдуур “аав аа намайг ашиглаач” гээд хэлчихлээ гэсэн шуум гарч байсан юм.
Нөгөө талаас түүний энэ бялдуучлал нь сайдын суудлаас салахааргүй сандайлахын эхлэл болжээ. Өнөөдөр хэн засаглаж байгаагаас үл хамааран Н.Учрал төрсөн биш төөрөлдсөн аавынхаа ачаар сандал суудлаа хадгалсаар л байгааг намынхан нь ярьдаг юм билээ.
Төөрөлдсөн аав, хүү хоёрын үзэл санаа улс төрийн урт замд нилээн хэд салж сарних дээрээ тулсан тул өнөөдөр тэд түнжин муу байгаа гэх мэдээлэл байна. Хэрвээ үнэн бол Н.Учрал энэ удаад сайдын суудлаасаа мултрах нь цаг хугацааны асуудал болж байх шиг…
Эх сурвалж: TAC.MN
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. Ronaldfug

    News, test drives and tips for car owners. Our site is your source of up-to-date information about cars. We offer the latest news from the auto industry, detailed reviews of new models, test drives from experienced experts, as well as advice on the maintenance and repair of your car. Here you will find answers to all your questions related to cars. If you want to stay up to date with the latest events in the automotive world, join our mailing list. We will keep you updated on the most important news and offer exclusive materials. Our site is not just an information resource, it is a community of people united by their love for cars. Join us and become part of our big family! We also offer a platform for communication and exchange of experience. On our forum, you can ask questions to experts, share your knowledge with other users and find new friends. With us, you will always know more about cars!

Next Post
  • Шинэ мэдээ