Монгол улсын Засгийн газрын гишүүн УИХ-ын чуулганы танхимд болон бусад газарт Засгийн газрын бодлогын эсрэг байр сууриа илэрхийлэхгүй байх хуулийн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл засгийн газрын хуралдаанд олонхоороо санал нэгдсэн л бол цөөнх нь таг дуугүй байх болсон билээ. Энэ зохицуулалт яамгүй засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учралд хамааралтай. Гэвч тэрбээр ураны төсөл дээр Монгол улсын Засгийн газар, Ерөнхийлөгчөөс өөр байр суурьтай байж болзошгүй байна.