Троллын хуулиар “туг тахигдсан” Н.Учрал ууртай байна

Монгол Улсын их хурлын гишүүн, Засгийн газар, Ерөнхийлөгч хууль санаачилж, өргөн барих эрхтэй. Тэр ч утгаараа зарим хууль УИХ-ын гишүүний автортой явдаг. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2023.01.18-ны өдөр Монгол улсын Засгийн газрыг төлөөлөн  Н.Учрал Цахим хөгжил, харилцаа холбооны сайд байхдаа УИХ-ын дарга Г.Занданшатарт “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль”-ийг өргөн барьсан. Уг хууль нь гайхалтай гэрлийн хурдаар буюу 72цагт багтан батлагдсан бөгөөд энэ нь цахим орчинд утгаараа олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан.Олон нийтийн өмнө Н.Учрал гэх автортай харагдаж байсан ч үнэндээ энэ хууль нь Ерөнхийлөгчийн захиалга байсан бөгөөд Ерөнхийлөгч өөрийнхөө гарын хүн болох Н.Учралаар зүтгүүлсэн. Үүний баталгаа нь ҮАБЗ-өөс Засгийн газарт хүргүүлсэн зөвлөмж бөгөөд үүнийг Н.Учрал батлан хэлж байсан удаатай.
“Гэрлийн хурд”-аар батлагдсан хууль зөвхөн эрх баригчдад ашигтай, олон нийтэд халгаатай байсан болохоор нийгмээрээ энэ хуулийг эсэргүүцэн Н.Учрал бараг л ардын дайсан болох шахсан түүхтэй. Олон нийтийг ингэж эсэргүүцнэ гэж бодоогүй болохоор Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх аргагүйн эрхэнд хуулинд хориг тавьж, түүнийг нь УИХ хүлээн авахаас өөр аргагүй болсон билээ. Үнэндээ энэ хуулиас болж Н.Учралын улс төрийн нэр хүнд унасан.
Ах нарынхаа даалгаврыг биелүүлэх гэж байгаад “туг тахигдсан” гэдгийг МАН-ын залуус ярьдаг. Харин ах нарынхаа зараалаар “туг тахигдсан” Н.Учрал энэ үйл явдалд одоо болтол “юм” санаж, эгзэг нь таарвал Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс хариугаа авахыг санаархдаг гэх яриа гарчээ. У.Хүрэлсүх, Н.Учрал нар түнжин хагарвал МАН-ын дотоод зөрчил улаан цагаандаа гарах нь тодорхой болох чигтэй аж.
Эх сурвалж: tac.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. gj

    Энэхүү цагны механизм нь өндөр нарийвчлал, тогтвортой байдал, бат бөх чанар, засвар үйлчилгээ хийхэд хялбар байдал болон үйлдвэрлэгчийн өөрийн үйлдвэрт бүтээгдсэн гэдгээрээ алдартай бөгөөд тансаг зэрэглэлийн цаг урлалын салбарт "үйлдвэрлэлийн түвшний өндөр нарийвчлалтай үйлдвэрлэлийн жишиг" хэмээн үнэлэгддэг. Хэдийгээр механизм нь бат бөх хийцтэй боловч ус нэвтрэх, улмаар зэврэлт үүсэхээс сэргийлэхийн тулд усны хамгаалалтын жийргэвчүүдийг элэгдэл, хөгшрөлтийн шинж тэмдэг байгаа эсэхэд тогтмол шалгаж байх шаардлагатай. Никель-фосфорын хайлшаар хийгдсэн тул соронзон орны нөлөөнд автдаггүй бөгөөд оновчтой бүтэц нь эрчим хүчний хэмнэлтийг эрс сайжруулдаг нь түүнийг "үйлдвэрлэлийн түвшний өндөр нарийвчлалтай үйлдвэрлэлийн жишиг" гэх нэр хүндийг улам бататгаж өгдөг.||Rolex-ийн хуулбар цаг||Hublot-ийн хуулбар цагнууд|| IWC-ийн хуулбар цагнууд||Jaeger-LeCoultre-ийн хуулбар цагнууд

Next Post
  • Шинэ мэдээ