"Ярьдаг футболк" хүний эрхийн өдөрлөг өнөөдөр болно

Хүний эрхийн боловсрол, соёлыг түгээх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг дэмжих зорилгоор “ЯРЬДАГ ФУТБОЛК” арга хэмжээг Монголын Эмнести Интернэшнл жил бүрийн 5 дугаар сард буюу Эмнести Интернэшнлийн үүсэн байгуулагдсан өдрийг тохиолдуулан зохион байгуулсаар ирсэн.
10 дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй энэ арга хэмжээ 2025 оны 5-р сарын 31-ний өдрийн 12:00-16:00 цагт Рио парк (Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн)-д болно.
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван хуран цуглах, эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлснээр бид эрх тэгш байдал, шударга ёс, эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүдэн шүүхээс ангид байх зэрэг бүхий л эрхээ шаардаж чадна. Эрхээ мэддэг хүн эрхээ шаардаж, хамгаалж, бас эдэлж чадна.
Энэ ч утгаараа Монголын Эмнести Интернэшнл нь иргэний нийгмийн байгууллагууд, хүний эрх хамгаалагч, идэвхтэн, хүүхэд, залуучууд, иргэдийг өөрийн үзэл бодол, олон нийт, төр засагтаа хүргэхийг хүсч буй үгээ футболк дээрээ хүссэн загвараараа урлаж, өмсөн, цаашид зуны турш энэ футболкоороо гангаран, өөрийн үгээ, үзэл бодлоо, үнэт зүйлсээ хүмүүст хүргэх боломжийг олгохыг зорьж байгаа юм.
Одоогоор “Ярьдаг футболк-2025” өдөрлөгт иргэний нийгмийн байгууллагууд, хүний эрхэд ээлтэй ЕБС, их дээд сургуулийн хүний эрхийн идэвхтэн, дэмжигч, иргэд оролцохоор бүртгүүлээд байна. “Ярьдаг Футболк” хүний эрхийн үзэл санааны энэхүү өдөрлөгт Монголын Эмнести Интернэшнл “Дарангуйллыг бүү хүлцэн тэвч”, “Насаа тунхагла”, “Ирээдүй хойчийн эрх- байгаль орчин” уриатайгаар оролцож, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван замаар хуран цуглах, ахмадын эрх, уур амьсгалын өөрчлөлт хүний эрхийн тулгамдаж буй асуудлаар оролцож байна.
Хүн бүр өөрийн өмсөх дуртай футболк дээрээ үзэл санаагаа урлаж, нэгдэхийн зэрэгцээ хүний эрхийн мессэж, зураг, илэрхийлэл бүхий өөрийн урласан бүтээлээрээ “ФУТБОЛКНЫ УРАЛДААН”-д хувиараа, сургуулиараа, байгууллага хамт олноороо оролцох боломжтой.
Энэ жилийн өдөрлөг Улаанбаатар хотоос гадна Архангай, Баян-Өлгий, Дархан-уул, Завхан, Орхон, Ховд аймагт зохион байгуулагдаж байгаагаараа онцлог.
Өдөрлөгийн үеэр “Ярьдаг футболк” парад алхалтанд нэгдэхээс гадна нээлттэй микрофоноор үгээ хэлж, гитартай дуутай, парадтай, загварын үзүүлбэртэй нэг өдрийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэх юм.
Урлаг бол нийгэмд эерэг өөрчлөлт, эв нэгдэл, эрх чөлөөг авчрах хүчтэй зэвсэг байсаар ирсэн. Энэ өдөр нь эрхээ мэддэг, эрхээ шаарддаг, эрхээ хамгаалахын төлөө үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлдэг хүмүүсийн баярын өдөр. Хүний эрхийн мэдрэмжтэй, нийгэмд дуу хоолойгоо өргөхийг хүсдэг хүн бүрийг “Ярьдаг футболк” өдөрлөгт урьж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. Rimatoal

    ティファニー コピーは、この専門店ならではの視点で整えられた完成度の高さが際立ち、激安な価格帯でありながらも全体の印象に一切の違和感を感じさせない仕上がりが魅力です。細部の
    バランスやフォルムの再現性にまで丁寧な配慮が行き届いており、見た瞬間に高品質な雰囲気が自然と伝わる点が多くの支持を集めています。通販での販売においても安心して
    選べるよう、視覚的な完成度を重視した設計が施されており、手に取った際の印象と画面上の印象に差が生じにくいのも特徴です。 また、優良な再現性を重視したラインナップが揃っているため、激安でありながらも上質感をしっかりと感じられる点が評価されています。偽物という言葉に過度な意識を向け
    る必要がないほど、全体としての統一感や自然な見え方が丁寧に整えられており、この専門店で選ぶ価値が明確に感じられます。価格を抑えつつも、完成度と再現度をしっかり
    兼ね備えた選択肢として、日常に自然に溶け込む存在感を放つ仕上がりが魅力です。 アルバムのURL: https://www.aaakopi.com/brand-20-c0.html ティファニー コピー https://www.levelkopi.jp/b-kopi_burberry.html バーバリー コピー Tシャツ https://www.forkopi.jp/brand/bally-copy/ バリー コピー https://lunavex.weebly.com/home/8432902

Next Post
  • Шинэ мэдээ