Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их хурлын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан тус асуудлыг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд тодорхой саналууд гаргасныг дурдаад, УИХ-ын гишүүдийн гаргасан саналуудыг хэлэлцээрийн төсөлд тусган, хоёр тал харилцан зөвшилцөн засч сайжруулах шаардлага байгаа тул хэлэлцэхийг хойшлуулах горимын санал гаргав. Энэхүү саналыг УИХ-ын гишүүн Ч.Анар дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх горимын саналыг дэмжсэнээр хэлэлцүүлгийг хойшлууллаа.
1 Сэтгэгдэл