УИХ дахь Ардчилсан намын бүлэг хүний эрх, эрх чөлөөг төрийн бодлогын язгуур, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, амьдралын чанарыг баталгаажуулах нь Монгол төрийн эн тэргүүний үүрэг гэж үзэн, өрхийн бодит орлогыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг чанаржуулах, бизнесийн орчныг сайжруулах, үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжих, ардчилал, сайн засаглалыг бэхжүүлэх зорилгоос няцахгүй гэдгээ нотлон Ерөнхий сайдад нэн даруй Засгийн газраа бүрдүүлж, дараах бодлогыг хэрэгжүүлж ажиллах шаардлагыг хүргүүлж байна гэлээ.