Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн санал хураалт 6 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатарын цагаар 07.00-20.00 цагт болж өндөрлөлөө. Энэ удаагийн нөхөн сонгуулиар сонгогчдын ирц 40 хувьтай байв. Тодруулбал, Увс аймгийн Баруунтуруун сум (69.1 хувь), Өмнөговь аймгийн Ноён сум (63.5), Сүхбаатар аймгийн Халзан сум (60.2 хувь)-ын сонгогчдын ирц өндөр байлаа.
1 Сэтгэгдэл