Нүүр
Хотын амьдрал
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Гадаад мэдээ
Урлаг
Спорт
Энтертайнмент
Шар мэдээ
Фото
Видео
Эрүүл мэнд
No Result
View All Result
Нүүр
Хотын амьдрал
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Гадаад мэдээ
Урлаг
Спорт
Энтертайнмент
Шар мэдээ
Фото
Видео
Эрүүл мэнд
No Result
View All Result
No Result
View All Result
Ublife.mn
»
Онцлох мэдээ
» Найзыгаа хэрцгийгээр зодсон Г.Чинзоригийг холимог тулаанч биш гэж мэдэгдэв
Найзыгаа хэрцгийгээр зодсон Г.Чинзоригийг холимог тулаанч биш гэж мэдэгдэв
2025/06/28 - 06:12
Хуваалцах
Жиргэх
Чингэлтэй дүүрэг дэх Дэнжийн мянга орчим байрлах авто засварын газарт холимог тулаанч Г.Чинзориг нь 29 настай найз М.Тэнгисийг төмрөөр толгойн тус газарт нь олон удаа цохиж, хүнд бэртэл учруулсан ноцтой хэрэг энэ сарын 26-нд болж, бичлэг нь цахим орчинд цацагдаж олон нийтийг цочирдуулав.
Хохирогч М.Тэнгис эмэгтэй хүн өмөөрч маргаснаас зодуулсэн гэх бөгөөд тэрээр одоогоор биеийн байдал хүнд, сэхээнд байгаа гэнэ.
Тэгвэл хэрэг үйлдсэн Г.Чинзоригтой холбоотойгоор "Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо" НҮТББ-аас Мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд түүнийг холимог тулаанч биш гэдгийг онцолсон байна. Тодруулбал: "Сошиал орчин нэгэн залуугийн хүн бус танхайрсан үйлдлийг холимог тулааны тамирчин гэдэг тайлбартайгаар явж байгаад гүн харамсахын зэрэгцээ энэхүү мэдэгдлийг гаргаж байна.
"Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо" НҮТББ, MGL-1 Fighting Championship холбоо нь 2009 оноос хойш Монгол улсаас холимог тулааны шилдэг тамирчдыг гарган ирэх, хүүхэд залуучуудад тулааны спортын ач холбогдлыг зөвөөр таниулан сурталчлах чиглэлээр ажиллаж ирсэн бөгөөд манай холбооноос төрөн гарсан аваргууд маань Монгол орноо төлөөлөн дэлхийн холимог тулааны шилдэг холбоод болох UFC, ONE CHAMPIONSHIP, JCK, GLADIATOR зэрэгт Төрийн далбаагаа өргөн тулалдаж байна.
Уг бичлэгт холбогдоод буй Чинзориг гэдэг залуу нь 2017 онд манай холбооны зохион байгуулсан реалити шоунд оролцож, нэг тулаанд оролцох байсан боловч гэмтэл бэртлийн шалтгаанаар цуцлагдаж байсан. Түүний дараагаар сошиал орчинд ямар ч тамирчинд байж болохгүй үйлдэл гаргасан тул цаашид холбооны зүгээс зохион байгуулж буй ямар ч төрлийн арга хэмжээнд оролцуулахгүй гэдэг шийдвэрийг удирдах зөвлөл 2023 онд гаргаж байсан билээ.
Холимог тулаанаар нэг ч тулаанд оролцож байгаагүй танхай этгээдийг холимог тулааны спортоор хичээллэж буй мянга мянган залуучуудын төлөөлөл мэтээр мэдээлэл түгээж байгаад гүн харамсаж байна.
Цаашид ч "Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо" НҮТББ нь тамирчдын ёс зүйг үргэлж Нэгдүгээр тавих бөгөөд нийт тамирчин, залуучуудад ёс зүйтэй байх хатуу шаардлага тавьж ажиллана гэдгийг үүгээр хатуу мэдэгдэж байна" гэжээ.
скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх
Нэр
*
Сэтгэгдэл
Илгээх
1
Сэтгэгдэл
ConnieGaW
29 July 2025 19:27
More posts like this would prosper the blogosphere more useful. https://proisotrepl.com/product/toradol/
Холбоотой мэдээ
Зургаахан шүүгчийн “нууц” ба 600 шүүгчийн нэр хүнд
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэр
Москвагийн метро-"Газар доорх урлагийн ордон"
М.НУРГУЛ: Цахимаар ирсэн мэдээллийн эх сурвалжийг нягтлаагүйгээс санхүүгийн залиланд өртдөг
“Төв талбайн машины зогсоол дээр өндөр барилга барина”
Next Post
This Chinese Province Says It Faked Fiscal Data for Several Years
Шинэ мэдээ
Насанд хүрээгүй 446 хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон
7-04-2026, 14:56
УИХ-ын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын
6-04-2026, 17:17
Ерөнхий сайд Н.Учрал хаагдсан 12100 дансыг нээлээ
6-04-2026, 15:02
Улаанбаатар хотын 22 байршилд үерийн хамгаалалтын барилга
4-04-2026, 20:19
Засгийн газрын гишүүдийг томилж, өнөөдрөөс хэмнэлтийн
4-04-2026, 09:26
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
3-04-2026, 18:55
“Хувьсал” продакшны шинэ уран бүтээл энэ сарын 16-нд
2-04-2026, 11:34
“Туулын хурдны зам” төслийн талаарх мэдээллийг сонслоо
1-04-2026, 20:10
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын
31-03-2026, 00:49
“Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2026”
30-03-2026, 23:26
МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
29-03-2026, 13:17
Монгол цэргийн нэгдсэн холбоо, Геронтологийн үндэсний төв
28-03-2026, 16:29
Г.Занданшатар: Чөдөр тушааг тасдахын тулд би өөрөөсөө эхэлж
27-03-2026, 22:52
ТББХ: Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас
27-03-2026, 21:45
Өнгөрсөн долоо хоногт авлигын 4 хэргийг шүүхээр шийдвэрлэжээ
27-03-2026, 19:44
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар
27-03-2026, 10:32
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
26-03-2026, 23:33
Орон нутгийн удирдлагуудад цахим шилжилтийг хэрэгжүүлэх
26-03-2026, 12:33
Тусгай дуут дохио ажлуулсан тээврийн хэрэгсэлд зам тавьж
26-03-2026, 11:13
Эдийн засагт учирч болзошгүй хямралыг даван туулах арга
26-03-2026, 01:50
1 Сэтгэгдэл