"Нүүдэлчин" дэлхийн фестивалийг яагаад үзэх ёстой вэ?

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилготой “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 4 дэх жилдээ 2025 оны 8 дугаар сарын 22, 23, 24-ний өдрүүдэд Налайх дүүргийн нутаг дахь “Тайж хайрхан” уулын бэлд зохион байгуулна.
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг үзэх ёстой 8 шалтгаан:
  1. “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилгоор бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу отог хэлбэрээр зохион байгуулна.
  2. Монгол Улсын 21 аймаг, нийслэл өөрсдийн соёл, уламжлал онцлогийг Монгол түмэндээ болон манай орныг зорин ирсэн зочдод үзүүлэн сонирхуулна.
  3. Ардын язгуур урлагийн тоглолтууд, соёлын өвийн талаарх сургалт, үзүүлбэрүүд зэрэг соёлын биет бус өвийн 780 хөтөлбөрт арга хэмжээг толилуулна.
  4. “Нүүдэлчдийн ертөнц: Өнгөрсөн ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
  5. Фестивалийг зорин ирсэн иргэдэд болон жуулчдад үйлчлэх үндэсний болон орон нутгийн онцлог бүхий “Нүүдэлчин зоог” аялал жуулчлалын гудамжаар зочлох боломжтой.
  6. “Соёлын өвийн өртөө”, соёлын бүтээлч үйлдвэрлэл, жижиг, дунд үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.
  7. Үндэсний бөхийн барилдаан, шагайн харваа, сурын харваа зэрэг үндэсний спортын 10 төрлөөр уралдаан, тэмцээнийг зохион байгуулна.
  8. “Морьт харваа”-ны 17 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна. Тэмцээнд 30 гаруй улсын 120 гаруй шилдэг харваач, Монгол Улсаас 15 шилдэг харваач, олон улсын зэрэглэлтэй шүүгчид, ЮНЕСКО болон Дэлхийн морьт харвааны холбооны удирдлагууд оролцоно.
Монгол орны нүүдлийн ахуй, соёлын онцлогийг дэлхий дахинаа  сурталчлан таниулах “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

2 Сэтгэгдэл

  1. fhg

    Rolex-ийн хуулбар цагӨндөр нарийвчлал, тогтвортой байдал, эдэлгээ сайтай, засвар үйлчилгээ хийхэд хялбар гэдгээрээ алдартай энэхүү цагны механизм нь бат бөх хийцтэй хэдий ч ус нэвтрэх болон цаашид зэврэлт үүсэхээс сэргийлэхийн тулд усны хамгаалалтын жийргэвчүүдийг элэгдэл, хөгшрөлтийн шинж тэмдэг илэрч буй эсэхэд үе үе шалгаж байх шаардлагатай.Rolex-ийн хуулбар цагНикель-фосфорын хайлшаар хийгдсэн нь механизмыг соронзон нөлөөнд автахааргүй болгодог бол оновчтой бүтэц нь эрчим хүчний хэмнэлтийг эрс сайжруулдаг;Rolex-ийн хуулбар цаг эдгээр шинж чанарууд нь уг механизмыг нарийн инженерчлэлийн салбарт жишиг болох байр суурийг нь улам бататгаж өгдөг. Rolex-ийн хуулбар цагнууд

  2. fhj

    Panerai-ийн хуулбар цагнуудRolex компани дэлхийн анхны ус, тоос нэвтрүүлдэггүй бугуйн цаг болох "Oyster"-ийг бүтээжээ.Panerai-ийн хуулбар цагнууд Түүний гайхалтай чанарыг батлан ​​харуулахын тулд Английн сувгийг сэлж гаталсан тамирчин Мерседес Глейтце уг цагийг зүүж сэлсэн бөгөөд арав гаруй цаг үргэлжилсэн энэхүү аяллын туршид цаг ямар ч алдаагүй ажиллаж, дэлхий нийтийг гайхшруулж байв.Panerai-ийн хуулбар цагнууд Ихэнх цаг үйлдвэрлэгчид 316L маркийн ган ашигладаг бол Rolex зөвхөн 904L маркийн "супер зэвэрдэггүй ган"-ыг ашигладаг; энэхүү материал нь зэврэлтэд тэсвэртэй байдал болон өндөр гялбаатай өнгөлгөөгөөрөө онцлог юм.Vacheron Constantin-ийн хуулбар цагнууд

Next Post
  • Шинэ мэдээ