Дэлхийн алдарт реппер Fat Joe Монголд тоглолтоо хийнэ

“Blinksoft” компанийн урилгаар дэлхийн алдарт реппер Fat Joe Улаанбаатар хотноо тоглолтоо хийх гэж байна. Бүтэн нэг цагийн турш тайзыг эзэгнэх реппер өнөөдрийг хүртэл АНУ-аас Монголд ирж байсан уран бүтээлчдээс хамгийн томд тооцогдох уран бүтээлч юм. 
“Zone X” нэртэй энэхүү тоглолт нь 2025 оны 09-р сарын 20-нд, Улаанбаатар хот, Төв Цэнгэлдэх Хүрээлэнд зохион байгуулагдана. 
Fat Joe өөрийн Terror Squad гэх лейбэлээрээ Big Pun, Remy Ma бүр DJ Khaled-г хүртэл гаргаж ирсэн эрхэм юм. 
Түүний дуунууд Billboard-д одоо хүртэл дээгүүр байр эзэлдэг нь “old school”-с “new school” хүртэлх бүх жанрт хөрвөх чадвартай цаг үеээ маш сайн мэдэрдэг хүчтэй уран бүтээлч гэдгийг нь харуулж байна. 
Түүний амжилтууд болон фактуудаас дурдвал: 
 • Flow Joe Billboard #1 1993 
 • Lean Back Billboard #1 2004 
 • All The Way Up Grammy-д өрсөлдсөн 2017 
 • Хамгийн том пүүзний цуглуулгатай нэгэн 
30 жилийн турш дэлхийн олон том цэнгэлдэхүүдэд тоглолтоо хийж дүүрэн үзэгчидтэй тоглолтын эзэн домогт реппер ийнхүү Монгол анх удаа өөрийн тоглолтоо хийх гэж буйгаа мэдэгдлээ. 
Албан ёсны постер цацагдаж EARLY BIRD тасалбарын урьдчилсан борлуулалт эхэлсэн. Тасалбарын тоо хязгаартай тул шүтэн бишрэгчид та бүхэн яаралтай амжиж Ticket ээ аваарай!
Тасалбарыг: 
https://www.eventx.mn/event/1770
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. fgg

    Өндөр нарийвчлал, Patek Philippe-ийн хуулбар цагтогтвортой байдал, эдэлгээ сайтай, засвар үйлчилгээ хийхэд хялбар гэдгээрээ алдартай энэхүү цагны механизм нь бат бөх хийцтэй хэдий ч ус нэвтрэх болон цаашид зэврэлт үүсэхээс сэргийлэхийн тулд усны хамгаалалтын жийргэвчүүдийг элэгдэл,ийн хуулбар цаг Patek Philippe хөгшрөлтийн шинж тэмдэг илэрч буй эсэхэд үе үе шалгаж байх шаардлагатай. Никель-фосфорын хайлшаар хийгдсэн нь механизмыг соронзон нөлөөнд автахааргүй болгодог бол оновчтой бүтэц нь эрчим хүчний хэмнэлтийг эрс сайжруулдаг; replica uhren Patek Philippeэдгээр шинж чанарууд нь уг механизмыг нарийн инженерчлэлийн салбарт жишиг болох байр суурийг нь улам бататгаж өгдөг.Patek Philippe-ийн хуулбар цагнууд

Next Post
  • Шинэ мэдээ