Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ оркестрын хаа байсан баруун хойно зогсох Г.Дөлгөөнцагаанд тодхон сонсогдоно. Ятгачин бүсгүй маараа үл ялиг хөдөлгөж засах, зарим нь ноотны хуудсаа эргүүлэх, тэр бүү хэл удирдаачийн амьсгаа авах чимээ хүртэл түүнд хаа нэгтэйгээс ирсээр байлаа. Залуухан удирдаач баруун гараа зөөлнөөр өргөх агшинд энэ бүх чимээ бүгд хумигдаад Монгол төрийн үндэсний их найрал тэр чигтээ дараагийн дохиотой зэрэгцэн нүргэлэв.
Гэтэл энд хэзээ ч сонсож үзээгүй хөгжмийн дуугаралт нэг нэгээрээ тод ялгаран сонсогдож эхлэв. Аяархан дуугардаг хөгжим хэт чанга сонсогдох, тод сонсогддог хөгжим сул болох зэрэг асуудал үүслээ. Гэсэн хэдий ч тайзан дээр богинохон хугацаанд бэлтгэхдээ тэд бие биеэ мэдэрч улмаар эвлэж чадсан юм.
2 Сэтгэгдэл