Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрынхан 15 хүний бүрэлдэхүүнтэй БНХАУ-ын Саняа хотын Хайнань аралд амарч яваад, нэг нь амиа алдсан харамсалтай хэрэг гараад байна. Тодруулбал, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Т.Отгонбаяр өндрөөс унаж амиа алдсан юм. Бид сэрэмжлүүлэг болгох үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ.