УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 12-ны өдөр МАН-ын даргад өрсөлдөхөө зарлахдаа дараа нь сэтгүүлчидтэй уулзах болно гэдгээ хэлсэн. Улмаар өчигдөр /2025.09.24/ сэтгүүлчидтэй уулзалт хийсэн ба энэ үеэр хэлсэн үгтэй нь холбогдуулж өнөөдөр Авлигатай тэмцэх газраас Мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд “Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хэвлэлийн хурал хийх үеэрээ “…Өчигдөр орой 19.30 минутад Авлигатай тэмцэх газар 20 байцаагчийг цуглуулаад та нар Амарбаясгалангийн талд санал өгөх гэж байгаа Бага хурлын гишүүдийг 20, 20-иор нь жагсааж байгаад бүгдэд нь түүх үүсгэж байгаад шалгах гэж үзсэн. Энэ тухай намын ерөнхий нарийн бичгийн дарга Содбаатарт хэлсэн. Түүний дараагаар Авлигатай тэмцэх газар бүх зүйлээ устгасан, зогсоосон” гэх утгатай илт үндэслэлгүй худал зүйлийг олон нийтэд мэдэгдлээ.