УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг МАН-аас хөөсөн асуудлаар УИХ-ын зарим гишүүд мэдээлэл хийлээ. Тус намын Хяналтын Ерөнхий Хороо өчигдөр /2025.10.02/ 13 гишүүнтэйгээр хуралдаж, 1 гишүүн татгалзаж, 1 гишүүн цагаан хуудас өгч, 11 гишүүний дэмжсэн саналаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх шийдвэр гаргасан байна. Үүнийг нийт гишүүдийн олонхийн саналын шийдвэр гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж буйгаа өнөөдөр УИХ-д анх удаа сонгогдсон МАН-ын зарим гишүүд илэрхийлж мэдээлэл хийв.