МИАТ компани Улаанбаатар-Сингапур чиглэлд шууд нислэг үйлдэнэ

МИАТ компанийн өнөөдрийн байдлаар 3526 нислэгээр 983 мянган зорчигч тээвэрлэжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ нь 2.7 хувийн өсөлттэй байгаа юм байна. Ачаа тээврийн хувьд 8579 тонн ачаа тээвэрлэжээ.
Тус компани 2025 оны арваннэгдүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар-Сингапурын анхны шууд нислэг үйлдэхэд бэлэн болсон байна.
Харин өнөөдрийн байдлаар олон улсын 14, орон нутгийн 8 чиглэлд, өдөрт дунджаар 10 нислэг үйлдэж байна. Урин дулааны улиралд өдөрт 25-30 нислэг үйлддэг бол энэ сарын 26-нд өвлийн цагийн хуваарьт шилжсэнээр зарим хотын нислэгийн тоо буурчээ. Тухайлбал, Сөүл чиглэлийн нислэгийн тоо буурч өдөрт 2, долоо хоногт 14 удаагийн нислэг үйлдэж байна.
Өнгөрсөн сард “НУБИЭ ХХК”-ийн Гүйцэтгэх захирал Нода Тэцүотай уулзаж хэд хэдэн асуудлаар зөвлөлдсөн аж. Тухайлбал,  2026 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлээд хоёр улсын “Чингис Хаан” Олон Улсын Нисэх Буудлын хөөрөлт, бууралтын хураамж болон бусад дагалдах хураамжийн үнэ хоёр улсын Концессын гэрээний дагуу өсөж байгаа юм.  Тодруулбал, хураамжийн үнэ өнөөдрийн байдлаар 17000 төгрөг байсан бол 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс 18 ам.доллар болж өсөхөөр байна. Энэ нь дэлхийн бусад нисэхийн компаниудын зах зээлийн үнээс даруй 2-3 дахин өндөр үнэтэй байгаа юм. Энэ талаар хоёр талаасаа санал солилцоод, Концессын гэрээнд өөрчлөлт хийх боломжуудыг хэлэлцэх шаардлагатай байгаа бөгөөд Концессын гэрээг нь Эдийн засаг, хөгжлийн яам хариуцан ажиллаж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ