Улаанбаатар. /МОНЦАМЭ/. Өнгөрсөн онд УБТЗ 28.1 сая тонн ачаа тээвэрлэв. Тодруулбал, 10.2 сая тонн буюу 36.3 хувийг экспорт, 13.8 хувийг дамжин өнгөрөх, үлдсэнийг орон нутаг, импортын ачаа эзэлжээ. Мөнгөн утгаараа экспортоос 39, дамжин өнгөрөх тээврээс 29 гээд нийт орлогынхоо 68 хувийг ердөө хоёрхон төрлийн тээвэрлэлтээс бүрдүүлэв.
УБТЗ 2020 оны нэгдүгээр улиралд 6.9 сая тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөсөн. Эхний улирлын тайлангаар 7.1 сая тонн ачаа тээвэрлэв. Өөрөөр хэлбэл, 7.1 сая тонн ачаа тээвэрлэж төлөвлөгөөгөө 102 хувиар биелүүлсэн. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 508 мянган тонн буюу 7.7 хувиар өсгөжээ. Энд экспортын ачаа 3.1 сая тонн буюу орлогын 49 хувийг бүрдүүлсэн байна.
2 Сэтгэгдэл