УИХ-ын гишүүн асны тэтгэмжийг хүчингүй болгох өргөдлийг байнгын хороодоор хэлэлцүүлэхээр хуваарилав

УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.10.30/-ийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж нийтийн өргөдлийг холбогдох Байнгын хороонд хуваарилсан. Тодруулбал, нийтийн өргөдөл, гомдлын цахим систем https://petition.parliament.mn 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Цогбадрахын Батболд Монгол Улсын Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэг буюу “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, ... олгоно” гэсэн заалтыг хүчингүй болгуулах хуулийн төсөл санаачлах нийтийн өргөдлийг санаачилсан байна. Уг өргөдөл нь 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын 18 насанд хүрсэн 100467 иргэний санал авсан байна.
Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.3-т “Нийтийн өргөдлийг дэмжсэн иргэдийн санал энэ хуулийн 95.2-т заасан тоонд хүрмэгц Улсын Их Хурлын дарга саналыг хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр холбогдох Байнгын хороонд ажлын 5 өдрийн дотор хуваарилж, нэгдсэн хуралдаанд танилцуулна” хэмээн заасны дагуу дээрх нийтийн өргөдлийг Төрийн байгуулалтын болон Өргөдлийн байнгын хороонд хуваариллаа. Байнгын хороод иргэний гаргасан өргөдлийг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг хүсэв.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ