Стратеги академи, Фридрих-Эбертийн сангийн хамтын ажиллагаа тогтвортой үргэлжилнэ

Монгол Ардын намын дэргэдэх Стратеги академийн захирал Т.Ням-Осор Фридрих-Эбертийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч доктор Кристоф Хойзэр, тус сангийн Монгол дахь салбарын захирал Б.Сарангуа нарыг өнөөдөр /2026.01.22/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд хоёр байгууллагын урт хугацааны хамтын ажиллагаа үр өгөөжтэй  хэрэгжиж ирсэнд талууд талархал илэрхийлээд судалгаа, шинжилгээний үйл ажиллагаанд сүүлийн үеийн технологийн дэвшлийг ашиглах боломж, орчин үеийн бодлогын судалгааны чиг хандлага, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцов.
Мөн ноён Кристоф Хойзэр Стратеги академийн Номын сангийн үйл ажиллагаатай үзэж сонирхон, 2021 оноос Фридрих-Эбертийн сангийн дэмжлэгтэйгээр RFID технологи нэвтрүүлэн уншигчийн бүртгэл, ном хэвлэлийн үйлчилгээг ухаалгаар шинэчилж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулсан туршлагатай танилцлаа.
Энэхүү уулзалт нь Стратеги академи болон Фридрих-Эбертийн сан хооронд цаашид судалгаа, бодлогын шинжилгээ, институцийн чадавхжуулалтын чиглэлд хамтын ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх ач холбогдолтой боллоо хэмээн хоёр тал дүгнэлээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ