

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сорилтуудтай тулгарч буй өнөө үед уул усаараа холбогдох төдийгүй экосистемээр холбогдсон найрсаг хөршүүд болох Хятад, Монгол хоёр улс ногоон байгууламжийн тал дээр хувь заяагаараа нягт холбоотой юм. 4700 км урт хилийн шугамыг хамарсан бэлчээр, цөл нь зөвхөн газарзүйн хил хязгаар төдийгүй хоёр орны ард түмэн хамтран хамгаалах бүс нутаг юм. Сүүлийн жилүүдэд өндөр түвшний яриа хэлэлцээнээс эхлээд шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа, үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа, боловсон хүчний солилцоо хүртэл Хятад, Монгол хоёр орон цөлжилт, элсэн шуурга зэрэг экологийн бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд урьд өмнө байгаагүй өргөн цар хүрээтэй, гүнзгий хамтран ажиллаж “Экологийн торгоны зам” болгон өргөжүүлж байна.





