Монгол улсын хэмжээнд төрийн үйлчилгээг тоолох ажлыг амжилттай хэрэгжүүллээ. Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа–2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлж байна.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар төрийн үйлчилгээний мэдээллийг нэгдсэн байдлаар бүртгэх, цахим шилжилтийн явцыг ил тод болгох зорилгоор төрийн үйлчилгээний бүртгэлийн services.khurdan.gov.mn цахим системийг ашиглалтад оруулж, байгууллага тус бүрийн үйлчилгээ болон цахим шилжилтийн хувийг олон нийтэд нээлттэй байршуулаад байгааг онцоллоо.