БНХАУ-ын Капитал олон улсын нисэх онгоцны буудлаас 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгт Бүгд Найрамдах Бангладеш Улсын таван иргэн хуурамч визийн зөвшөөрөл ашиглан, Монгол Улсад зорчихыг завдсан байна. Тодруулбал, Нислэг үйлдэх “Эйр чайна” авиа компаниас ирүүлсэн хүсэлтийн дагуу визийн зөвшөөрлийг шалгахад мэдээллийн санд бүртгэлгүй, хүчинтэй хугацаа зөрүүтэй, QR кодыг хуурамч холбоосоор үүсгэсэн нь тогтоогдож, тухайн иргэдэд Монгол Улсад зорчихыг хориглон, нислэгт суулгахгүй байх арга хэмжээ авлаа.