Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.04.01/ хуралдаанаар “Туулын хурдны зам” төслийн эдийн засгийн үр ашиг, техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), төсөвт өртөг, санхүүжилтийн эх үүсвэр, төсөвт үзүүлэх нөлөөлөл, мөн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалттай холбогдох мэдээллийг сонслоо.
Тэрбээр, энэхүү төслийг анх Улаанбаатар хотын бодлого, судалгааны институц болон Улаанбаатар хот байгуулалтын газар 2008 оноос төлөвлөж эхлээд 2013 онд Монгол Улсын Засгийн газрын 307 дугаар тогтоолоор хурдны зам барих тухай солбилцол батлах тухай тогтоолоор албажсан гэж байлаа. 2014 онд дөрвөн эгнээ бүхий нийт 36 км замын техник эдийн засгийн үндэслэл урьдчилсан зураг, төслийг гүйцэтгэсэн. 2013 ондоо байгаль орчны нарийвчилсан үнэлгээ анх батлагдсан байдаг байна.
Мөн тэрбээр уг төслийг “Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө 2040”-тэй уялдуулсан. Улаанбаатар хотын түгжрэлд энэ төсөлд маш их ач холбогдолтой. 2026 онд Улаанбаатар хотын автомашины тоо 804 мянга зорчигч хөдөлгөөн 2.4 сая болсон тул цаг үетэйгээ нийцүүлээд зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлээ шинэчлэх шаардлагатай болж, хот төлөвлөлт судалгааны институц 2025 оны 1 дүгээр сард шинэчилсэн гээд, хөдөлгөөний ачааллыг хэрхэн буурах талаар дэлгэрэнгүй тайлбарлав.
Гүйцэтгэгч компанийг 2025 оны 03 дугаар сард нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад 06 дугаар сард шалгаруулж, 07 дугаар сард гэрээ, хэлэлцээрийг хийсэн. БНХАУ-ын Хятадын "ХаоЮань групп" ХХКшалгарсан. Энэ компани нь олон улсдаа төмөр замын болон автозамын төслүүдийг хийж байсан туршлагатай хэмээн Нийслэлийн орлогч дарга тайлбарласан.
Гишүүд төслийн талаар иргэдийн мэдэх эрхийг хангахад чиглэж ажиллахгүй атлаа байгаль орчны төлөө санаа тавьсан иргэдийг эсрэг янз бүрийн хөдөлгөөн үүсгээд асуудлыг даамжруулж буйд анхаарах нь зүйтэй гээд цаашид нийслэл, аймгуудад баригдах томоохон бүтээн байгуулалтын талаар тухайн засаг захиргааны нэгжүүд иргэдээсээ санал асуулга авдаг болох гарц гаргалгааг гаргаж, ажиллах шаардлагатай гэж байлаа. Мөн уг төслийн төсөвт өртөг өссөн шалтгааныг илүүтэй тодруулав.
1 Сэтгэгдэл