Нүүр
Хотын амьдрал
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Гадаад мэдээ
Урлаг
Спорт
Энтертайнмент
Шар мэдээ
Фото
Видео
Эрүүл мэнд
No Result
View All Result
Нүүр
Хотын амьдрал
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Гадаад мэдээ
Урлаг
Спорт
Энтертайнмент
Шар мэдээ
Фото
Видео
Эрүүл мэнд
No Result
View All Result
No Result
View All Result
Ublife.mn
»
Онцлох мэдээ
» Хуурамч дугаартай хөдөлгөөнд оролцсон 496 жолоочид хариуцлага тооцжээ
Хуурамч дугаартай хөдөлгөөнд оролцсон 496 жолоочид хариуцлага тооцжээ
2024/11/14 - 22:40
Хуваалцах
Жиргэх
Улсын бүртгэлийн дугаарын зөрчилтэй замын хөдөлгөөнд оролцохыг таслан зогсоох, зөрчлийг бууруулах зорилгоор “Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тэмдэг” хэсэгчилсэн арга хэмжээг арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс нэг сарын хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ хүрээнд Тээврийн цагдаагийн албаны гудамж, замын хяналт шалгалтаар арваннэгдүгээр сарын 8-13-ны өдөр 3659 тээврийн хэрэгслийг шалгажээ. Шалгалтаар зөрчил гаргасан 1318 жолоочийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу торгосон бөгөөд хуурамч улсын бүртгэлийн дугаартай хөдөлгөөнд оролцох зөрчил түгээмэл илэрсэн байна. Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, Цагдаагийн ахмад Д.Ганхуягаас тодрууллаа.
Тэрбээр “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг нуун далдалсан, хуурамч улсын бүртгэлийн дугаартай хөдөлгөөнд оролцохыг хориглосон байдаг. Тухайн дүрмийн заалтуудыг зөрчсөн тохиолдолд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу хариуцлага тооцдог.
Энэ хүрээнд улсын бүртгэлийн дугаар нь арилсан, бүдгэрсэн, үзэгдэх байдал нь муудсан автомашинтай замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд иргэнийг 10 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100 мянган төгрөгөөр торгоно.
Улсын бүртгэлийн дугаараа нуун далдалсан, улсын бүртгэлийн дугааргүй хөдөлгөөнд оролцсон тохиолдолд иргэнийг 25 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгж байгууллагыг 250 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай. Энэ төрлийн зөрчлөөр энэ оны эхний 10 сарын байдлаар 200 гаруй жолоочид хариуцлага ногдуулсан байна.
Эдгээрээс Зөрчлийн тухай хуулийн 14.7.13 дахь заалт буюу хуурамч улсын бүртгэлийн дугаартай хөдөлгөөнд оролцох зөрчил зонхилж байна. Энэ оны эхний 10 сарын байдлаар энэ төрлийн зөрчил гаргасан 496 жолоочид хариуцлага тооцсон. Зөрчлийн тухай хуулийн дагуу 3 сараар жолоодох эрхийг хасах, 50 нэгж буюу 50 мянган төгрөгөөр торгодог” гэв.
Тээврийн цагдаагийн албаны хяналт, шалгалтын хүрээнд зөрчил гаргасан 1318 жолоочийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу торгохдоо 253 жолоочийг нийт 2.530.000 төгрөг, 219 жолоочийг нийт 2.190.000 төгрөг, 496 жолоочийг нийт 4.960.000 төгрөг, 350 жолоочийг нийт 7 сая төгрөгөөр тус тус торгожээ. Мөн хуурамч улсын бүртгэлийн дугаартай замын хөдөлгөөнд оролцож байгаа зөрчлүүдийг цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаас гадна камерын хяналт, дэвшилтэт техник технологи болон иргэдийн E-Police аппликейшнээр ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу шалгаж байгааг Тээврийн цагдаагийн албанаас онцоллоо.
Иймд, иргэд, жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо улсын бүртгэлийн дугаарыг нуун далдлах, хуурамчаар үйлдэхгүй байхыг анхаарууллаа.
скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх
Нэр
*
Сэтгэгдэл
Илгээх
Холбоотой мэдээ
2010 оноос хойш 60-аас дээш настай ахмадууд 2 дахин нэмэгджээ
Эрүүл мэндийн даатгалын санг ингэж тонодог
Томуу, томуу төст өвчний халдвар нэмэгдэх магадлалтай тул амны хаалт тогтмол зүүхийг уриаллаа
“Шар дарцаг” аян хэрэгжсэнээр хүүхэд авто осолд өртөх тохиолдол буурчээ
Монголын залуучуудын холбооны түүхийн шинэ хуудас нээгдлээ
Next Post
This Chinese Province Says It Faked Fiscal Data for Several Years
Шинэ мэдээ
Томуу, ТТӨ нэмэгдвэл ирэх долоо хоногт цахимаар хичээллэнэ
24-11-2025, 17:05
Иргэд өөрийн дансаа ашиглуулж гэмт хэрэгт холбогдох
24-11-2025, 09:49
ЭМЯ: Тохиолдлын удирдлагын баг шуурхай хуралдаж байна
23-11-2025, 14:00
НДШ төлөлт хангалтгүйгээс ажилгүйдлийн тэтгэмж олголт
21-11-2025, 22:15
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, академич С.Нарангэрэл
21-11-2025, 13:19
Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр ажлаа өгөхөө
19-11-2025, 23:08
Геронтологийн үндэсний төв ёс зүйн аяныг зохион байгуулж
19-11-2025, 13:52
“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн ТЭЗҮ-ийг
19-11-2025, 13:28
Монгол Ардын намын даргаар Н.Учрал сонгогдлоо
15-11-2025, 21:34
МАН-ын XXXI их хурал эхэлж, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг
15-11-2025, 10:30
Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн
14-11-2025, 16:42
Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх нутгаар зудын эрсдэл үүсэх
14-11-2025, 16:18
Байгальд ээлтэй МАА эрхлэлт ба гамшгийн эрсдэлд дэмжин
14-11-2025, 15:20
Төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль,
14-11-2025, 15:00
“Шар дарцаг” аяныг дахин эхлүүллээ
13-11-2025, 16:13
Ухаалаг фирм байгуулахад Хятадын засгийн газраас 2 сая
12-11-2025, 10:06
“Оюутолгой” компанийн гүйцэтгэх удирдлагаар монгол хүн
12-11-2025, 09:26
Эмч, ажилтны цалинг 3-3.5 сая төгрөгт хүргэх тооцооллыг
12-11-2025, 09:13
Ерөнхий сайд Г.Занданшатар нэрээ татлаа
11-11-2025, 18:15
Мал, бэлчээрийг тэнцвэржүүлэх аргыг төрийн дэмжлэгтэйгээр
8-11-2025, 09:52