Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн

Малчид, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: 7-нд нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, 8-нд говийн аймгуудын нутгаар хүчтэй салхи, цасан болон шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2022 оны 10-р сарын 05-ны 20 цагаас 10-р сарын 06-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно.
Салхи: Нутгийн баруун хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 хэм, Алтайн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул голын хөндийгөөр 7-12 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө  үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 9-11 хэм, бусад хэсгээр 5-7 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас  секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. fhg

    Tudor-ийн хуулбар цаг Минималист загвар, цагийг харахад хялбар нүүр хэсэг, мөн металл эсвэл арьсан оосорны сонголттой эдгээр цаг нь ажил болон чөлөөт цагийн аль алинд нь төгс зохицно. Тэнцвэртэй жин, эвтэйхэн хийцтэй тул өдөр тутам зүүхэд тун таатай мэдрэмж төрүүлдэг. Илүүдэл чимэглэлээс татгалзсан, horloge replica tudorдэгжин бөгөөд өөртөө итгэлтэй дүр төрхийг бүрдүүлдэг тул найдвартай, олон талт хэрэглээтэй,TAG Heuer-ийн хуулбар цаг сонгодог хэв маягийг эрхэмлэгчдэд нэн тохиромжтой сонголт юм. Ажил хэргийн уулзалт, аялал эсвэл оройн арга хэмжээ гээд ямар ч нөхцөлд дэгжин загвар, цагийг тод харах боломжоороо таны дүр төрхийг чимэхээс гадна цаг сонирхогчдын өндрөөр үнэлдэг техникийн дээд зэргийн чанарыг ч мөн хадгалсан байдаг.orologi replica tag heuer

Next Post
  • Шинэ мэдээ