![]()
Зураг (Ташкент дахь Тусгаар тогтнолын талбай, тайлбар зураг): Visola Tangirova / Wikimedia Commons, CC0
Швейцар Узбекистаны хуучин Ерөнхийлөгч Ислам Каримовын охин Гүлнара Каримовагийн авлигын хэрэгтэй холбоотой хураасан 252.5 сая ам.долларыг Узбекистанд эргүүлэн олгохоор боллоо. Хоёр улс 2026 оны 11 дүгээр сарын 24-нд холбогдох хэлэлцээрийг баталсан.
Мөнгийг НҮБ-аас Ишонч (Итгэл) санд удирдана. Үйлчилгээ хүрэхэд хүндрэлтэй хөдөөгийн иргэд болон бусад бүлэгт тэргүүлэх ач холбогдол өгнө. НҮБ-ын агентлаг, Дэлхийн банк Узбекистаны засгийн газартай хамтран төсөл хэрэгжүүлэх бөгөөд сангийн дүрэмд төсөл сонгох, хяналт тавихад олон нийтийг оролцуулахаар заажээ.
Эрүүл мэндийн төлөвлөгөө хүүхэд, өсвөр насныханд анхаарч, зарим төрлийн хорт хавдрын эмчилгээг хүртээмжтэй болгох, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт оношлох чиглэлтэй. Боловсролын төсөвт шинэ сургууль барих, ангид дижитал технологи нэвтрүүлэх зардал багтсан. Багш, эмч нарыг сургана.
Швейцарийн прокурорууд Каримоваг Узбекистаны зах зээлд нэвтрэхийг хүссэн гадаадын харилцаа холбооны компаниудаас хээл хахууль авсан гэж буруутгасан. 2026 оны дөрөвдүгээр сард Швейцарын Холбооны эрүүгийн шүүх процессын үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Каримова Узбекистанд хоригдсон хэвээр, хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө түүнийг суллах, шилжүүлэн авах боломжгүй гэж шүүх үзсэн байна. Долдугаар сард 400 сая швейцарь франкаас дээш хөрөнгийг хураах шийдвэр гарсан.
Узбекистан, Швейцар НҮБ-тай хамтран энэ санг 2022 онд байгуулсан. Эхний гэрээгээр 131 орчим сая доллар, 2025 оны хоёрдугаар сард 182 сая доллар, 2026 оны аравдугаар сард 21.6 орчим сая долларын гурав дахь гэрээ зарлагдсан. Сангийн эхний шатанд 87 сая доллар эрүүл мэнд, боловсролд зарцуулагдаж, түүний тал орчим нь эхчүүд, нярайн эрүүл мэндийн хөтөлбөрт зарцуулагдан 231 перинаталь төвийг бүгдийг хамарсан. Тус хөтөлбөр 31 орчим сая долларын тоног төхөөрөмж худалдаж авч, 87,000 орчим эрүүл мэндийн ажилтныг сургасан байна.
Эх сурвалж: The Times of Central Asia, 2026.11.25.
скачать dle 12.0
1 Сэтгэгдэл