Таван шарын явган хүний гүүрэн гарцыг энэ онд барьж дуусгана

Зураг (Улаанбаатарын төмөр замын орчим, тайлбар зураг): Bogomolov.PL / Wikimedia Commons, Public domain

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо дахь Таван шарын явган хүний гүүрэн гарцыг энэ онд барьж дуусгаад иргэдийн хэрэглээнд өгөхөөр төлөвлөжээ.

Гүүрэн гарц төмөр зам болон авто замыг хөндлөн гатлах бөгөөд 90 метр урт, 8 метр өндөртэй, гурван орц гарцтай байна.

Төслийн захирал М.Золбоо ажлын явцын талаар: бетон суурийн ажил дууссан, одоо ган дам нуруу болон металл бүтээцийн угсралт үргэлжилж байна, дараагийн шатны материал ирсэн тул нэмэлт бүтээц угсрахаар бэлтгэж байна гэв. Тэрбээр барилга угсралтын ажил 2025 оны арваннэгдүгээр сарын 15-наас эхэлсэн гэж хэллээ.

Өндөр настан, хүүхдийн тэргэнцэртэй эцэг эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд саадгүй гарахаар налуу зам хийхээр зураг төсөлд тусгасан байна.

Төслийг Хятадын Экспорт-Импортын банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж байна. Төмөр зам, авто замыг давах шаардлагатай иргэдэд аюулгүй зорчих нөхцөл бүрдүүлэх нь гол зорилго юм.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ