![]()
Зураг (Жудогийн ДАШТ-ийн хүрэлийн барилдаан, тайлбар зураг): Presidential Press and Information Office / Wikimedia Commons, CC BY 4.0
Олимпийн төрлүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медалийн мэдээлэл гаргадаг Totallympics сайтын тооцооллоор Монголын шигшээ баг Иорданитай хамт 87-р байранд жагсаж байна.
Монгол Улс алт, мөнгөгүй, хоёр хүрэл медальтай. Жүдогийн эмэгтэй 63 кг-д Л.Энхриилэн, чөлөөт бөхийн эмэгтэй 76 кг-д Э.Даваанасан нар хүрэл медаль хүртсэн байна.
Тэргүүлэх байруудад АНУ 40 алт, 31 мөнгө, 35 хүрэл, нийт 106 медальтай, Хятад 38 алт, 31 мөнгө, 39 хүрэл, нийт 108 медальтай байна. Гуравт Австрали 19 алт, 20 мөнгө, 18 хүрэл буюу нийт 57 медальтай орсон.
Тооцоонд нийт 64 улс дор хаяж нэг алт, 95 улс ямар нэг медаль хүртсэн байна. Эхний аравт Япон, Герман, Итали, Франц, Нидерланд, Их Британи, Орос мөн багтжээ.
скачать dle 12.0
2 Сэтгэгдэл