Монгол улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль хаяанд ирээд байна. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур,бүрэн эрхийн хугацааг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн зохицуулалтыг дагаж мөрдөх хугацаа нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2020 оны тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлсэн.
2 Сэтгэгдэл