МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан төрийн нэр барьж хууль зөрчин шантааж хийдэг үү?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар ”Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт саяхан /2021.09.13/ болж халуун сэдвүүдээр өрнөсөн. Тус уулзалтын үеэр аж ахуйн нэгжүүд хувийн хэвшилд чөдөр тушаа болж байгаа байгууллагыг мэргэжлийн хяналтын байгууллага хэмээн тодотгон шүүмжилж, тэдний дарамт шахалт, шантааж, торгууль шийтгэвэр, үйл ажиллагааг түр зогсоох байдал хавтгайрсан талаар төрийн гурван өндөрлөгт маш тодорхой өчсөн. Цар тахлын үеийн эдийн засгийг хөдөлгөгч хүч хөшүүрэг нь мэдээж хувийн хэвшил, тэр тусмаа гадаад дотоодын хөрөнгө оруулалттай уул уурхайн салбар гэдгийг дээр доороо бүгд л ойлгодог болсон цаг.
Тэгвэл яг энэ цаг үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Д.Энхсайханаар ахлуулсан ажлын хэсэг Төв аймгийн Заамар суманд ажиллаж хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг түр зогсоох акт үйлдэж хэсэг хугацааны дараа буцааж нээх гэх мэтээр зоргоороо аашилж яваа бололтой. Жишээ нь хэд хэдэн аж ахуйн нэгж дээр шалгалт хийж аман төлбөрийн даалгавар өгч 200, 300 сая төгрөгийг төл гэсэн шийдвэр гаргаж дарамт шахалтыг үүсгэжээ. Тэдгээр төлбөрүүдээ тайлбарлахдаа "Монгол ус компаниас тогтоогоод өгсөн төлбөрийг буруу тооцсон байна, ийм төлбөр байх ёстой" гэхчлэн аманд орсон тоогоо төлбөр гэж хэлэн шантааж хийдэг гэнэ. Тэгвэл энэ нь хяналт шалгалтын тухай хууль болон зөрчлийн тухай хууль зөрчсөн асуудал болно.
Мэргэжлийн хяналтын байгууллага нь Байгаль орчин, уул уурхайн хяналтын газартай, газар дотроо уурхай хариуцсан хэлтэстэй. Гэтэл газар, хэлтсийн дарга нараар чиглэлийн ажлыг нь хийлгэлгүй, яагаад чухам өөрөө хяналт ахалж уурхайнуудаар байнга явж хууль бус акт үйлдэж, хяналтын тухай болон зөрчлийн тухай хуулиа зөрчиж явна вэ гэдэг нь өөрөө цаанаа маш том хардлагыг дагуулж байгаа юм.
Нэг хэсэг нь эдийн засгаа хэрхэн өөд нь татах вэ гэж чадан ядан нэмэр болох гээд явж байхад нөгөө талд нь хууль дүрмийг гуйвуулагчид төрийн нэр барьж чөдөр тушаа болж яваа юм биш биз гэдгийг эрхэм төрийн өндөрлөгүүд маань анхаарч үзэх цаг болжээ.


 

 
 


скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. Komalal

    洗練された輝きと美しい佇まいを日常で気軽に楽しむために、この専門店では徹底的なこだわりを形にしています。特別な存在感を持つアイテムを手に取りやすい激安価格帯で
    提供しながらも、細部の仕上げに至るまで高い再現性を追求しているのが特徴です。独自の技術で磨き上げられたフォルムは、自然な見え方と上質な印象を高いレベルで両立さ
    せており、日常のスタイリングに自然な華やかさをプラスしてくれます。 通販を利用してご自宅から手軽に選べる利便性も魅力であり、忙しい毎日の中でも理想のデザインをじっくりと見つけることができます。品質と完成度のバランスが非常に優れ
    ており、コストを最小限に抑えながらも、本本物志向の満足感を裏切らない仕上がりを実現しました。偽物カテゴリーで品質を重視する方にも、確かな選択価値を感じていただ
    ける優良なクオリティがここにあります。 身につけた瞬間に全体の印象を引き締める圧倒的な完成度と、高品質な仕上がりは、幅広い層から高い評価を得ています。ただ価格を抑えるだけでなく、全体のバランスや細や
    かな表情にまで配慮が行き届いているため、どのような場面でも自信を持ってご愛用いただけます。手軽さと上質さを妥協なく両立させたい方へ、長く寄り添う洗練された選択
    肢をお届けします。 アルバムのURL: https://www.aaakopi.com/brand-20-c0.html ティファニー コピー https://www.levelkopi.jp/b-kopi_off_white.html オフホワイト コピー Tシャツ https://www.forkopi.jp/brand/ysl-copy/ イヴ・サンローランコピー https://hebeicaihua7.wordpress.com/

Next Post
  • Шинэ мэдээ